Шууд Chart

Г.Цэнгүүнбаяр дэлхийн топ 12 тамирчинтай өрсөлдөж, гуравдугаар байрт шалгарчээ

2019-10-22 09:53:49

Монголын 3х3 сагсан бөмбөгийн үндэсний эрэгтэй баг болох “Улаанбаатар ММС Энержи” болон “Архангай алтан дорнод Тайхар” баг  Саудын Арабын хаант Улсын Жеддах хотод болсон Дэлхийн их дуулга тэмцээнд оролцсон билээ.

Тус тэмцээн энэ сарын 18-19-нд болсон бөгөөд “Улаанбаатар ММС Энержи" баг үндсэн хэсэгт байсан бол "Архангай алтан дорнод Тайхар" баг урьдчилсан хэсгээс тэмцээнээ эхлүүлсэн юм.

Уг тэмцээний ялагчаар Литвийн баг тодорсон бөгөөд “Улаанбаатар ММС Энержи" багийн  тоглогч Г.Цэнгүүнбаяр хоёр онооны шидэлтийн тэмцээнд дэлхийн топ 12 тамирчинтай өрсөлдөж, гуравдугаар байранд шалгарсан байна.

Тус тэмцээнд Ази тивээс албан ёсны эрхээр “Улаанбаатар ММС Энержи” баг таван удаа, “Архангай алтан дорнод Тайхар” баг хоёр удаа авч орсон төдийгүй Ази тивийн үндэснийхээ тамирчдаар тоглодог гэдгээрээ ихээхэн онцлог аж.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Г.Цэнгүүнбаяр дэлхийн топ 12 тамирчинтай өрсөлдөж, гуравдугаар байрт шалгарчээ  
Үзсэн: 1897 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй