Шууд Chart

Ойрын хоногуудад хүйтний эрч суларна

2014-03-12 08:38:05

Төв болон зүүн  зүгийн нутгийн хойд хэсгээр үүлэрхэг. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун   хойноос секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын сав газраар 10-15 хэм, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлжголын сав газраар 1-6 хэм  хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 хэм дулаан, бусад нутгаар 2 хэм дулаанаас 3 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи   баруун хойноос секундэд 5-10 метр. 2-4 хэм хүйтэн байна.                

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 17 хэм хүйтэн, харьцангуй чийг 68 хувь, агаарын даралт 876 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

2014 оны 3 дугаар сарын 13-наас 2014 оны 3 дугаар сарын 17-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

13-нд  нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас, 15-нд нутгийн баруун хойд хэсгээр, 16-нд нутгийн хойд хэсгээр цас орж, салхи 13-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр, 15-нд Алтайн салбар уулсаар, 16-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 16 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 7-12 хэм, Сэлэнгэ, Ерөө, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 12-17 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 10-15 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан байна.


Ойрын хоногуудад хүйтний эрч суларна  
Үзсэн: 969 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй