Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалтын цаг, бүсчлэлийг шинэчлэн тогтоох тухай хуралдав

2019-11-08 15:51:55
Error loading player: No playable sources found

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан өчигдөр /2019.11.07/ боллоо. Хуралдаанаар олон чухал асуудал хэлэлцсэний дотор “Тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай”, “Тээврийн хэрэгслийн улсын дугаар хязгаарлалтын цаг, бүсчлэлийг шинэчлэн тогтоох тухай” асуудлууд байв.  

Нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч С.Энхтөр “Тээврийн хэрэгслийн улсын дугаар хязгаарлалтын цаг, бүсчлэлийг шинэчлэн тогтоох тухай” төслийн танилцуулгыг Засаг даргын зөвлөлийн гишүүдэд хүргэлээ. Тэрбээр “Тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлчийн тоогоор ялган ажлын өдрүүдэд замын хөдөлгөөнд оролцуулах бүсчлэлийг өргөтгөн хойд зүгт 32-ын тойрог, урд зүгт Маршалын болон Зайсангийн гүүр, зүүн зүгт Чулуун овооны нохойн хөшөөт уулзвар, баруун зүгт Геологийн төв лабораторийн уулзвар хүртэлх байхаар тогтож, уг бүсчлэлд хамрагдах автомашиныг 07:00-20:00 цагийн хооронд тогтоон замын хөдөлгөөнд оролцуулахыг хязгаарлахаар төлөвлөсөн. Өмнө нь улсын дугаарын хязгаарлалт нь долоо хоногт нэг удаа байсан бол энэ тогтоолын төслөөр долоо хоногт хоёр удаа байхаар зохицуулсан. Түүнчлэн ачаа тээвэр хүргэлт, худалдаа үйлчилгээний газруудын бараа түгээлтийн болон орон нутгийн дугаартай автомашиныг ажил эхлэх, тарах цагуудад дээрх хязгаарлалтын бүсэд хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг төсөлд тусгасан” гэлээ.

Зөвлөлийн гишүүд уг асуудлыг хэлэлцэн, “Засаг даргын зөвлөлийн гишүүдийн зүгээс дугаарын хязгаарлалтын бүсчлэлийг өргөтгөх шаардлагагүй гэдгийг илэрхийлж, бусад асуудлыг нарийн боловсруулсан төлөвлөлттэйгөөр хэрэгжүүлэх нь зүйтэй” гэдэг саналыг хэлж, Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар оруулж хэлэлцүүлэхээр тогтов.

Мөн энэ үеэр нийтийн тээврийн хэрэгслийн үйлчилгээний талаар болон сургуулийн автобус явуулах тухай асуудлыг хэлэлцсэн юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Сургуулийн автобус явуулья, туршаад үзье, болох болохгүйг нь он гарахаас өмнө шийдье гэдэг асуудлыг олон удаа ярилаа. Болгоод явуулаад үзэхэд болохгүй юм байхгүй биз дээ. Яагаад холбогдох газрууд тооцоо судалгаагаа гаргаж ажиллахгүй байна. Хүүхдийн автобусныг явуулснаар авто замын бөглөрөл, агаарын бохирдлын гээд олон асуудалд чухал нөлөөтэй. Энэ асуудлыг яаралтай шийдэж, хүүхдийн 40 автобусыг 11 дүгээр сарын 15 гэхэд туршилтаар явуулах хэрэгтэй” гэсэн үүрэг чиглэл өглөө. Мөн хүүхдүүдийг баар кодтой болгох, автобусны маршрутыг гаргаж ажиллахыг холбогдох газруудад онцгойлон анхааруулав.


Тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалтын цаг, бүсчлэлийг шинэчлэн тогтоох тухай хуралдав  
Үзсэн: 3886 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-11-12 12:34
Автобусныхаа тоог ихэсгэж хангалттай явуулаачээ, одоо үйлчилж байгаа автобуснууд хүн ихтэй багтахгүй дүүрэн явж байна, дээрээс нь автобус хоорондын хугацааг богино болгомоор байна, 5-10 минут тутамд ижил чиглэлүүд явдаг болчихвол зүгээр байна. Тэгвэл хүмүүс машинаа орхино ш дээ.
Зочин [127.0.0.xxx] 2019-11-10 13:12
Moskva hot shig kolca hiij boldoggui yum uu? Zogsoolyn talbaig zamaa shiidej baij barilga baiguulamjaa barimaar baih yum. Ene olon deed surguuliiig aimag burd huvaaj boldoggui yum uu? Zaluus haana bna tend buteen bosgolt yavagdah bish uu?!
Mashin [127.0.0.xxx] 2019-11-10 11:06
7honogt 2 udaa mashin ywuulahgui gewel jagsaal boloh baih.bitgii amidralgui yum hiij bai!!!!!
Зочин [127.0.0.xxx] 2019-11-10 10:43
Сүүлийн үед байрнууд дотор олон хаалт шинээр хийгдэж унших картгүй жолооч нар орох эрхгүй болж түгжрэл улам ихэссэн байр болгон шахуу ийм хаалттай болж
Зочин [127.0.0.xxx] 2019-11-10 10:38
Хотод дотор төмөр замын гарамуудаар өнгөрөх ачаа тээврийн цагийг ачаалалгүй үеэр явуулах зохицуулалт хийж болдоггүй юм уу
zochin [127.0.0.xxx] 2019-11-10 10:36
ter enhtur gedeg durak dandaa amidrald heregjihgui bslai yum sanaachilj baih yumaa 7 honogt mashin 2udaa hyazgaarlaval jinhene temtsel jagsaal chini ehleh baih shuu erguunhudee
Зочин [127.0.0.xxx] 2019-11-10 10:14
Zamaa nemj bariachee teneguudee yavah zam alga bna shtee ene munkhtur gej dandaa hachin ym setgej bh ym ard tumnii esreg shiidver oruulj bh ym
хотын даргад [127.0.0.xxx] 2019-11-10 10:12
битгий ийм арга ядсан ажил санаачлалдаа, иргэдээ байнга дарамталсан шийд л олж харахын. Нүд тархи нь хаана юу харж бодож явдаг санаачлагчид байдгийг гайхаад барахгүй юм
erdene [127.0.0.xxx] 2019-11-10 08:45
huviin surguuliin huuhed zaaval ooroo hurgedeg ongiroo yumnuudiig boliulj avtobusaaar buh huuhdiig avdag hurgedeg bolvol ih l oorchlolt garnadaa
Инженер [127.0.0.xxx] 2019-11-10 05:25
ХОРООЛОЛУУДЫН ДУНДУУР БАЙДАГ ЭРТНИЙ ГЭМЭЭР ТООСГОН ГАРАЖНУУДЫГ БУУЛГАЖ ИЛ ЗОГСООЛ БОЛГОВОЛ ЗАМЫН АЧААЛАЛ 30% БУУРНА.
Зочин [127.0.0.xxx] 2019-11-10 00:26
Hotoo tel erguu malnuudaa
Зочин [127.0.0.xxx] 2019-11-09 20:50
Yamarch bodlogo bhgui yuch hj chadahgui.shiwshig ymaa.Busad ornuudaas jishee awmaar ym enhtor Malaa.Hotiin darga heregtei hereggui ym hj yrij bhaar zam gvvr bari ai.Oros Japan ah nariig oruul
Зочин [127.0.0.xxx] 2019-11-09 17:25
Зөнөжээ. Буруу юм яриад эхэлдэг юм.
Зочин [127.0.0.xxx] 2019-11-09 15:31
Тэнэг юм их ярих юм манайх л ганцхан машинтай хот биш наад элдвий байшингуудаа буулгах хэрэгтэй
Зочин [127.0.0.xxx] 2019-11-09 13:34
Иргэн [127.0.0.xxx] 2019-11-08 17:43
Дугаарын хязгаарлалт бий болгосноор баян чинээлэг айлууд олон компаниуд бүгд запас приустэй болсон байна. Уул нь алхах сонирхолтой хүмүүс их байна. Гэвч явган хүний замын тохижилт муу, гудамж талбайн цэвэрлэгээ ажлын цагаар хийгддэг болохоор хог шүүрдэж байгаа хүмүүсийн босгох тоосноос болоод хүмүүс явган явахаас халширч байна.
Иргэн [127.0.0.xxx] 2019-11-08 17:38
Замын цагдаа нар гэрлэн дохиог давж дохиод өглөөдөө машинтай, машингүй яваа маш олон хүүхэд томчуудыг сургууль, ажлаас нь хоцроох эрсдэл үүсгэдэг, явган хүний ногоон гэрэл ассан ч явах эрхгүй хоригдсоор 3-5 гэрлэн дохио өнгөрдөг. Хичээлээсээ хоцрохгзйн тулд тэр хүмүүс сиймхий харж байгаад улаан, ногоон гэрэл хамаагүй машины урдуур гүйж гарах болоод байгааг анхааралдаа авна уу, нөгөө талдаа 5, 6 ногоон гэрэл өнгөрөөсөн жолооч нар гэрэл ассан дээр нь амжиж гарах гээд галзуу юм шиг зүтгэнэ. Замын цагдаа бол дүрэм өөрчлөгч биш дүрмийн хэрэгжүүлэр тал дээр зохицуулагч гэдэг байдлаар хандах хэрэгтэй байна. Дураараа бишээ, дүрмээрээ гэдэг уриа замын цагдаа нарын гэрлэн дохио хаадаг явдлаас болоод хэрэгжих боломжгүй байна.
Ххх [127.0.0.xxx] 2019-11-09 17:47
Яг зөв
Tuvd [127.0.0.xxx] 2019-11-09 20:09
Stagdaa nar gerlen dohiogoor n yavuulaad zovhon tugjrel uussen zam deer l zohistuulalt hiideg bmaar bna

Бидэнтэй нэгдээрэй