
"Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөр: Манай улсад хүүхдийн хавдрын өвчлөл жил ирэх тусам нэмэгдэж байна. Тодруулбал 20 жилийн өмнө манайд хүүхдийн 1-2 төрлийн хорт хавдар бүртгэгддэг байсан бол өнөөдөр энэ тоо 10 дахин нэмэгдэж, жилд дунджаар 70-90 хүүхэд хорт хавдартай гэж оношлогдож байгаа аж. Түүнчлэн жилд дунджаар 50 орчим хүүхэд хорт хавдрын улмаас хорвоог орхиж байгаа харамсалтай мэдээ байна. Тиймээс бид энэ удаагийн эрүүл мэндийн буландаа хүүхдийн хавдрын өвчлөлийн талаар мэдээлэл хүргэхээр бэлтгэлээ. /2019.11.12/
Хорт хавдрын улмаас жилд 50 орчим хүүхэд эндэж байна | ||
Үзсэн: 1096 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.