
Дархан цаазтай газар буюу Зайсанд барилга барьж байгаа хүмүүс барилгаа үргэлжлүүлэх, газар эзэмших зөвшөөрөл хүслээ. Гэхдээ тэдэнд зөвшөөрөл олгох нь хууль зөрчсөн үйлдэл гэж Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас мэдэгдэж байна. Учир нь тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар Дархан цаазтай газар зөвхөн аялал жуулчлалын зориулалтаар газрыг тодорхой хугацаанд эзэмшүүлдэг. Энэ асуудалтай холбоотойгоор "Бумба-Од" компанийн захирал н.Отгонбаатарын асуултад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн өгч байгаа тайлбарыг сонсъё.
Зайсанд барилга барьж байгаа компаниудад Э.Бат-Үүл тайлбар хийлээ | ||
Үзсэн: 1088 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.