Шууд Chart

Метро барих ажилд ОХУ, БНХАУ-ын компаниуд хамтарна

2019-11-14 16:12:06

БНХАУ болон ОХУ-ын компаниуд метро барих төсөл дээр хамтран ажиллахаар болоод байгааг мэдээллээ. Хоёр улсын хамтарсан компани метро барих олон улсын төслүүдэд оролцох юм. Мөн Хятадын Төмөр Замын Бүтээн байгуулалтын корпорац Москва хотын метрон сүлжээг шинэчлэх, тэлэх ажилд идэвхтэй оролцож эхэлжээ.

ОХУ-ын инженерчлэлийн компани болох Мосинжпроект болон БНХАУ-ын Хятадын Төмөр Замын Бүтээн Байгуулалтын Корпорацууд хамтарсан компани байгуулахаар төлөвлөж байгааг Москва хотын орлогч дарга Марат Хуснуллин мэдэгджээ. Манай хоёр хөршийн энэхүү хамтын компани метро барих дэлхийн томоохон төсөл, хөтөлбөрт оролцохыг зорьж байгаа юм. Марат Хуснуллин Орос, Хятадын компаниуд хэд хэдэн гэрээг аль хэдийн байгуулаад байгаагийн дотор технологийн мэдээллээ солилцох, метрон буудлыг барих хамтын төслүүдийг хэрэгжүүлж эхлэх зэрэг багтаж байгааг онцолжээ. Үүнээс гадна Хятадын Төмөр Замын Бүтээн Байгуулалтын Корпорац Москва хотын метроны сүлжээг тэлэх бүтээн байгуулалтын ажилд мөн оролцож байгаа юм. Тус компани 2020 оны эцэст дуусах метрон дугараг хэлбэр бүхий шугамыг тавих бүтээн босголтын ажлыг 2017 онд эхлүүлсэн бөгөөд 4.6 км метрон зам, гурван буудлыг аль хэдийн бэлэн болгоод байгаа юм.

Мөн Хятадын төмөр замын компани өнгөрсөн 2-р сард өөр нэгэн метроны бүтээн байгуулалтын ажлын тендерт ялалт байгуулаад байна. Энэ тендерийн ажлын эхлэл болох газар доогуурх туннель тавих ажил дараа сараас явагдана.  Ер нь Москва хотын метро дэлхийн хамгийн их хөл хөдөлгөөнтэй  метрон сүлжээнүүдийн нэг юм. Тус хотын хамгийн анхны газар доогуурх метрон шугам Зөвлөлт Холбоот улсын үед буюу 1935 онд 13 буудалтайгаар баригдаж байжээ. Харин 2019 оны байдлаар Оросын нийслэлийн метрон шугамын нийт урт нь 397 км болж,  энэ үзүүлэлтээрээ дэлхийд 5-рт орж байгаа юм. 230  гаруй буудалтай Москва хотын метроны  зарим шугам газрын гадаргаас доош 84 метрийн доор байрладаг байна .

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Метро барих ажилд ОХУ, БНХАУ-ын компаниуд хамтарна  
Үзсэн: 1319 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй