Шууд Chart

Өнөөдөр зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр цасан шуурга шуурна

2014-03-17 08:31:01

Өнөөдөр зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, салхи шуургатай байхыг онцгой анхааруулж байна. Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, говь талын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч, цасан болон шороон шуурга шуурна. Увс нуурын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын сав газраар 5-10 хэм, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 1-6 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 дулаан, бусад нутгаар 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. 0-2 хэм дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 6 градус хүйтэн, харьцангуй чийг 75 хувь, агаарын даралт 873 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

2014 оны 3 дугаар сарын 18-наас 2014 оны 3 дугаар сарын 21-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

18-нд төвийн нутгийн ихэнх хэсэг, говь болон зүүн зүгийн нутгийн зарим газраар, 19-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи 18-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Буянт, Ерөө голын сав газраар шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 8-13 хэм, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 1-6 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан байна. 20-ноос өдөртөө дулаарна.


Өнөөдөр зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр цасан шуурга шуурна  
Үзсэн: 875 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй