Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Хөнгөлөлттэй эмийн жагсаалт шинэчлэн батлагдлаа

2019-11-28 13:24:09
Error loading player: No playable sources found

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл 2019 оны 7-р сарын 29-ны өдрийн 12-р тогтоолоор “Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх зайлшгүй шаардлагатай эмийн нэр төрөл, үнийн дээд  хязгаар, хөнгөлөх хэмжээ”-г шинэчлэн баталж, 2019 оны 12 сарын 1 –нээс  улс орон даяар даатгалын гэрээ бүхий 1000 гаруй эмийн сангаар дамжуулан олгохоор боллоо.

Энэ жилийн хувьд эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг хариуцах эмийн үнийн хөнгөлөлтөд 34,9 тэрбум төгрөгийг зарцуулна.

Жагсаалтыг шинэчлэн батлахдаа Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн АНУ, Европ, Азийн орнуудад  чанар, аюулгүй байдлаа баталсан ууж хэрэглэдэг эмүүд орсон.

Шинэчилсэн жагсаалтад  насанд хүрэгчдийн 175 ерөнхий нэршлийн 643 эмийг 20-80% хүртэл, хүүхдийн 53 ерөнхий нэршлийн 159 нийт 800 гаруй  худалдааны нэрийн эмэнд дунджаар 20%-80% үнийн  хөнгөлөлтийг үзүүлнэ.


Хөнгөлөлттэй эмийн жагсаалт шинэчлэн батлагдлаа  
Үзсэн: 3165 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2020-03-01 12:57
Худлаа жинхэнэ шаардлагатай эмийн хөнгөлөлт байхгүй болгожээ. Наад дээрээсээ буугаад ард түмнийхээ дунд орооч
Амина [127.0.0.xxx] 2019-11-29 14:50
Энэ хуулийн заалт нь ходоо орон нутагт уйлчлэхгуй шал худлаа
Амина [127.0.0.xxx] 2019-11-29 14:48
Манай Баян - Олгий аймгийн Цэнгэл сумын эмийн сангаас ийм аян болж байна энэ эм байна уу гэж асуусан чинь дуссан гэж ярьдаг тэд нар эмийг идэх ийм аль эсвэл хааласандаа хийх ийм бол эмийн сангийн эмч хунтэй зов харицахгуй
Irgen [127.0.0.xxx] 2019-11-29 11:02
Hungululttei emiig avch chadahgui bna.
Зочин [127.0.0.xxx] 2019-11-28 13:47
эмийн сан 3.аас 1.2 нь бдаг ингээд бичиг хураадаг тооцоо хийхдээ 1 эмээр хийж бгаа эсэхийг яаж мэдэх вэ 3 ууланд нь татаас авдаг эсэхийг хянамаар юм
Зочин [127.0.0.xxx] 2019-11-28 14:32
Хөнгөлөлттэй эмийг авч чадахгүй байна . Шаардлагатай эмээ хөнгөлттэй бий гэхэд энэ эм байхгүй гэдэг. Ялангуяа бөөрний эмнүүд тэгээд тэтгэврийн хэдэн эмэнд өгөөд хүрдэггүй.

Бидэнтэй нэгдээрэй