Шууд Chart

Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн хамт олон  мэргэжлийн 20 боловсон хүчнээ хүлээн авлаа

2020-06-29 11:19:55

Зэвсэгт хүчний Жанжин штабын Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн хамт олон  мэргэжлийн 20 боловсон хүчнээ хүлээн авлаа. СУИС-ийн Хөгжим урлагийн сургуулийн үлээвэр хөгжмийн ангийг төгссөн цэргийн алба хаагчдад бакалаврын диплом, энгэрийн тэмдэг гардуулах ёслолын арга хэмжээнд ЗХЖШ-ын Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн дарга, хурандаа Ч.Гансүх, СУИС-ийн хөгжмийн сургуулийн захирал, дэд профессор Г.Ганцэцэг болон ҮЖҮНХ-ийн хамт олон оролцлоо.

Энэ талаар Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн дарга, хурандаа Ч.Гансүх “Зэвсэгт хүчний ахлагчид гэхээрээ тусгай дунд боловсролтой байх албагүй. Тиймээс бид алба хаагчдаа ээлж дараатайгаар СУИС-д чиглэл бүрээр сургаж бакалаврын болон магистрын зэрэгтэй, дээд боловсролтой болгон мэргэшүүлж байна. Манай 20 цэргийн алба хаагч сургуулиа амжилттай төгсөн дээд боловсролын баталгаа болох бакалаврын диплом, энгэрийн тэмдгээ гардан авч байгаа нь Зэвсэгт хүчний Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн хувьд анхны тохиолдол учир бид туйлын баяртай байна” гэв.









Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн хамт олон  мэргэжлийн 20 боловсон хүчнээ хүлээн авлаа  
Үзсэн: 2397 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй