Шууд Chart

Сөүл хот болон Кёнсамбүг мужийн ИТХ-ын Ажлын албаныхантай туршлага солилцлоо

2025-08-11 13:40:13

БНСУ-ын Сөүл хот болон Кёнсамбүг мужийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Ажлын албаныхан НИТХ-ын Ажлын албаныхантай уулзаж, туршлага солилцлоо. Зочдыг НИТХ-ын Ажлын албаны дарга М.Халтар хүлээн авч НИТХ-ын үйл ажиллагаа, зорилтоо танилцууллаа.

М.Халтар “БНСУ бол Монгол Улстай онцгой харилцаатай орон. Монголчуудын ажиллаж амьдарч, сурч хөгжихөд чухал нөлөө үзүүлдэг улс. Манай залуус танай улсад аялаж, хэл, соёл, шинжлэх ухаан, хөгжлийн бодлогын стратегиэс суралцах боломжийг идэвхтэй эрэлхийлдэг болсон. Тиймээс Сөүл хот болон Кёнсамбүг мужийн ИТХ-ын дарга болон Ажлын албаныхантай хамтын ажиллагааны санамж бичгийг шинэчлэн батлах, хамтын ажиллагааны хүрээнд боловсрол, эрүүл мэндийн салбарын ажилчдыг чадавхжуулах, мэргэшүүлэх чиглэлд анхаарах, улам бүр хил хязгааргүй даяаршиж байгаа энэ цагт багш, сурагч, эмч, сувилагч, төрийн албан хаагчийн солилцоог нэмэгдүүлэхэд хамтарч ажиллах бүрэн боломжтой” гэв.

Сөүл хотын ИТХ-ын ажлын албаны дарга Со Ин Сог “Ажлын албаны үйл ажиллагаа, хурлын нарийн бичгийн дарга И Mин Жонг, ИТХ-ын Ажлын албаны үйл ажиллагаа, Хурлын даргын албаны Хурлын илтгэлийн нарийн бичгийн дарга Гвон Жин Ёнг, ИТХ-ын Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны тасгийн дарга И Санг Ён зэрэг бүрэлдэхүүнтэй ирлээ. Бидний хамтын ажиллагаа өргөжиж, чухал санаачлагууд ажил хэрэг болно гэдэгт итгэж байна” гэв.

Кёнсамбүг мужийн ИТХ-ын дарга Ким Жонг Сү “Миний хувьд 2007 оноос хойш Улаанбаатар хотын захиргаатай хамтран ажилласан туршлагатай. 2015 онд ХХААХҮ-ийн сайдын урилгаар Монголд ирж байлаа. НИТХ-ын байгууллагын бүтэц, эрхэлсэн асуудал манайхтай ижил төсөөтэй санагдлаа. Цаашид хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах, хамтран ажиллах болсондоо таатай байна” гэв.


Эх сурвалж: НИТХ-ХМОНХА

Сөүл хот болон Кёнсамбүг мужийн ИТХ-ын Ажлын албаныхантай туршлага солилцлоо  
Үзсэн: 163 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй