Шууд Chart

СЗХ: Иргэд, олон нийтэд анхааруулах нь!

2021-12-21 12:26:11

Санхүүгийн зохицуулах хороо Санхүүгийн хориг арга хэмжээг авах байгууллага /ФАТФ/-ын зөвлөмж, шаардлагын биелэлтийг хангах чиглэлд идэвхтэй ажилласаар байна.

ФАТФ/-ын Зөвлөмж 14 /Мөнгө болон үнэ бүхий зүйлсийн шилжүүлэг/-ийн биелэлтийг хангах хүрээнд Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газартай хамтран ажиллаж, зөвшөөрөлгүй мөнгөн гуйвуулгын үйл ажиллагааг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх тогтолцоог бүрдүүлсэн. Үүний үр дүнд АНДМУТБ-ээс Монгол Улсын Гуравдугаар явцын тайлангаар, Зөвлөмж 14-ийг “хагас биелүүлсэн” үнэлгээтэй байсныг хоёр шатаар ахиулж “бүрэн биелүүлсэн” болгосныг мэдэгдсэн.

Цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулга нь Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуульд заасанчлан банк бус санхүүгийн байгууллагууд Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрлийн хүрээнд эрхлэх үйл ажиллагаа юм. Зөрчлийн тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 11.6.1-д “ Хадгаламж, зээл, төлбөр тооцооны эсхүл хуульд заасны дагуу зөвшөөрөл тусгай зөвшөөрөлтэй явуулах санхүүгийн бусад үйл ажиллагааг зөвшөөрөлгүйгээр эсхүл хууль бусаар явуулсан бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж иргэнийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно”  гэж заасан.

Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөлтэйгөөр цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйлчилгээ эрхэлж буй банк бус санхүүгийн байгууллагуудын жагсаалтыг тогтмол шинэчлэн хүргэдэг. Энэ оны гуравдугаар улирлын байдлаар цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлтэй банк бус санхүүгийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. Үүнд:

  •     “Бизнес-Инвест девелопмент ББСБ” ХХК
  •     “Их монгол кредит ББСБ” ХХК
  •     “Ирээдүй инвест ББСБ” ХХК
  •     “Хатан сүлд ББСБ” ХХК
  •     “Очир ундраа ОМЗ ББСБ” ХХК
  •     “Нэт капитал финанс корпораци ББСБ” ХХК
  •     “Нарансансар ББСБ” ХХК
  •     “Эксклюзивчэнж ББСБ” ХХК
  •     “Мобифинанс ББСБ” ХХК
  •     “Жи Эс Би капитал ББСБ” ХХК
  •     “Ардкредит ББСБ” ХК
  •     “Дижитал маркет ББСБ” ХХК
  •     “Инвестос ББСБ” ХХК
  •     “Оорцогийн хөндий ББСБ” ХХК
  •     “Гүмүда финанс ББСБ” ХХК
  •     “Файнэншилтрипл групп ББСБ” ХХК
  •     “Кредитех СТМ ББСБ” ХХК
  •     “Мониполо ББСБ” ХХК
  •     “Лэндмн ББСБ” ХК
  •     “Гялс кредит ББСБ” ХХК
  •     “Сонгомол финанс ББСБ” ХХК
  •     “Соломон инвестментс ББСБ” ХХК
  •     “Паблик кредит ББСБ” ХХК
  •     “Ти финанс ББСБ” ХХК
  •     “Сэнд эм эн ББСБ” ХХК
  •     “Централ капитал ББСБ” ХХК
  •     “Сайн финанс энд трансфер ББСБ” ХХК
  •     “Прайм файнаншиал холдингс ББСБ” ХХК
  •     “Сам нор ББСБ” ХХК
  •     “Түгмэл ББСБ” ХХК
  •     “Эм Пи Эс Си ББСБ” ХХК
  •     “И Эс Эй финанс ББСБ” ХХК
  •     “Инвескор хэтэвч ББСБ” ХХК
  •     “Хийморьт найман шарга ББСБ” ХХК
  •     “Зөгий санхүүгийн групп ББСБ” ХХК

Иймд иргэн Та цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйлчилгээ авахын өмнө тухайн аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээг шалгах, дээрх жагсаалтад тухайн байгууллагын нэр байгаа эсэхийг шалгахыг зөвлөж байна. Ингэснээр залилан, хууран мэхлэлт, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх гэмт хэргийн золиос болох болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломжтой. Хэрэв тусгай зөвшөөрөлгүй цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйлчилгээг эрхэлж буй этгээдийг илрүүлсэн тохиолдолд Санхүүгийн зохицуулах хороонд албан бичгээр, цахим шуудан amlctf@frc.mn холбоос, утсаар  +51-261112, +51-261113 холбогдож, мэдэгдэнэ үү.

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО


СЗХ: Иргэд, олон нийтэд анхааруулах нь!  
Үзсэн: 993 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Хандаа [127.0.0.xxx] 16 цаг 54 минутын өмнө
ЖИ БИ СИ СИ ББСБийн зөвшөөрөлийн байдал?

Бидэнтэй нэгдээрэй