Шууд Chart

ТАНИЛЦ: "Онцгой амралт” телевизийн реалити шоунд оролцох хүүхдүүдийн бэлтгэх зүйлсийн жагсаалт

2025-08-06 11:45:04

 Монгол улсын Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааны хөтөлбөр, чөлөөлөх дайны ялалтын түүхт 80 жилийн ойн хүрээнд хүүхэд, залуусын бие бялдрыг хөгжүүлэх, цэрэг - эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор зохион байгуулагдах     "Онцгой амралт” телевизийн реалити шоуны бүртгэл наймдугаар сарын 6,7-ны өдрүүдэд эхэлж байгаа.  Энэ шоунд зөвхөн Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид оролцох боломжтой. 

Тэмцээний зохион байгуулалт ҮБХИС ийн харьяа “Шонхор”зусланд зохиогдоно. Тэмцээн онооны дарааллаар хасагдах зарчмаар, сургалт, дадлага хосолсон дараах үе шатуудаар явагдана.

  • Нэгдүгээр  шат: Бие бялдар, сэтгэл зүй, авхаалж самбаа сорих ерөнхий сорил
  • Хоёрдугаар шат: Удирдах ур чадвар, багийн ажиллагаа, оюун ухаан, хурд хүчний сорил
  • Гуравдугаар шат: Цэргийн мэргэжлийн дасгал норматив

Тэмцээн 2025 оны наймдугаар сарын 12- 19 ны өдрүүдэд Шонхор зусланд зохион байгуулагдана.

"Онцгой амралт” телевизийн реалити шоунд оролцох хүүхдүүдийн  БЭЛТГЭХ ЗҮЙЛСИЙН ЖАГСААЛТ

  •  Гутал /хар өнгийн-израйл/
  • цүнх /аранз/ 70*40 хэмжээтэй. Таны хувийн зүйлс багтахаар.
  • Фудволк /бор/ - 1 ш /
  • Оймс – 2 өөс дээш өөрсдийн боломжоороо /цэвэр даавуу/
  • Турсик – 2 ш /цэвэр даавуу/
  • Борооны цув /ногоон/ – 1 ш
  • Ноосон цамц, дотуур өмд авч болно /сэрүүхэн үед өмсөх/
  • Биеийн тамирын хувцас /цэнхэр/ - 1 хос
  • Фудволк /саарал-1ш, хар-1ш/
  • Хар шорт – 1ш
  • Пүүз /хар бараан өнгийн/ -1 хос
  • Саравчтай малгай – 1 ш /Өглөөний гүйлтэд өмсөх өөрт тохиромжтойгоор/
  • Шүдний ОО – 1 ш
  • Шүдний сойз – 1 ш
  • Нүүр гарын саван – 1 ш
  • Хөлийн алчуур – 1 ш
  • Банны алчуур – 1 ш
  • Гутлын тос, сойтог /хар өнгийн-1 ш/
  • ОО цаас – 2 ш
  • Углааш /цэнхэр өнгийн – 1 ш/
  • Үсний машин батарейтэй – 1 ш /Зөвхөн өөрийн хэрэгцээнд/
  • Савангийн хайрцаг /цэнхэр өнгөтэй – 1ш/
  • Хумсны хутга – 1 ш
  • Дэвтэр 48 хуудастай – 1ш
  • Усны сав – 1 ш
  • Утас зүүний набор – 1 ш /хар, бор, ногоон өнгийн утастай/
  • 3*4 цээж зураг – 4 хувь /Сүүлийн 3 сар/
  • Ариун бинт, уян бинт, хөвөн, хуруу лент
  • Хуурай, нойтон салфетка
  • Өөрсдийн шаардлагатай анхан шатны эм /Харшлын эм, хамрын дусаалга гэх мэт/
  • Амны нэг удаагийн маск /цагаан/

 


ТАНИЛЦ: "Онцгой амралт” телевизийн реалити шоунд оролцох хүүхдүүдийн бэлтгэх зүйлсийн жагсаалт  
Үзсэн: 234 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2 цаг 21 минутын өмнө
7sariin dunduur hiij boloogu bsn yumu

Бидэнтэй нэгдээрэй