
Менингококкт бол тархи болон нугасыг бүрхсэн хамгаалах хальсны хурц үрэвсэл юм. Бактериас болон вирусийн гаралтай байж болох учир хүнээс хүнд ханиах, найтаах, үнсэх зэрэг замаар халдварлана.
Дархлааны систем нь сул, эсвэл аутоиммунны бэрхшээлтэй хүмүүс энэ өвчинд амархан өртдөг байна. Мөн шумуул зэрэг амьтанд хазуулж вирусийн халдвар авч болох ба нялх, төрөөд удаагүй хүүхдүүд ийм халдвар авдаг. Ихэнхдээ ходоод гэдсэнд байх бактер халдварлах ба 1000 хүүхдийн 2 нь энэ өвчнөөр өвчилдөг байна. Мөн том хүүхдүүд ч бас халдвар авдаг.
Менингококкт өвчний илрэх шинж нь ханиад, халдварт бусад өвчинтэй төстэй, янз бүрийн байдлаар илэрдэг.
1. Гэнэтийн чичрэг
Гэнэтийн чичрэг нь чичрэх байдлаар илрэх ба энэ нь Менингококктийн шинж байж болох юм. Энэ тохиолдолд өвчтөний биеийн халуун маш өндөр болох ба халуун буулгахад их хэцүү байх болно.
Ерөнхийдөө чичрэг нь байгалиас заяасан, элдэв өвчнөөс хамгаалах хэрэгсэл учир өөр бусад шинж байна уу гэдгийг анхаарах хэрэгтэй.
2. Дотор муухайрах, бөөлжих
Хэрвээ гэдэс өвдсөн эсвэл хоол боловсруулах системийн ямар нэг хүндрэлтэй байвал бусад шинж тэмдгийг нь сайн анхаар. Магадгүй муудсан зүйл эсвэл хэт их тостой юм идсэн үү. Эсвэл ямар нэг тайлбарлах зүйл байхгүй, ойлгомжгүй гэнэтийн өвдөлт үү. Хэрвээ учир нь ойлгогдохгүй, янз бүрийн өвчний шинж илэрч байвал яаралтай эмчид үзүүл.
3. Толгой өвдөх болон гэрэлд хэт мэдрэг болох
Толгой нь өвддөг хүмүүс энэ хоёр зовлонг сайн ойлгоно. Хэрвээ таны толгой маш хүчтэй өвдөж, гэрэлд дэндүү их мэдрэг байвал энэ нь зөвхөн толгой өвдөлтийн нэг хэлбэр байж болно. Мөн дээрх өвчин дангаараа болон хосолсон байдлаар илрэх нь Менингококктийн бас нэг шинж юм.
4. Тууралт
Хүний бие дээр элдэв тууралт үүсэх нь менингококктийн бас нэг тод илрэх шинж юм. Мэдээж харшил болон бусад зүйлээс болж тууралт гарч болно. Хэрвээ та харшил болон бусад зүйлээс болж тууралт гарлаа гэж бодож байвал тест хийж болох ба эмчид үзүүлэх хэрэгтэй.
Цэвэрхэн шилэн аяга аваад туурсан газраа чанга дарах ба тууралт алга болтол дарна. Хэрвээ тууралт бусад арьстай адил зэвхийрч цайрч байвал Менингококкт биш. Харин тууралт болох алга болохгүй байвал эмчид яаралтай үзүүлээрэй.
5. Хараа муудах
Менингококкт нь хүний биеийн хэд хэдэн үйл ажиллагаанд нөлөөлөх учир олон янзын үйл ажиллагааны доголдол илэрдэг. Менингококкт туссан зарим хүний хараа муудах нь бий. Менингококктийн өөр бусад шинж илрээгүй ч хараа муудсан тохиолдолд эмчид хандах хэрэгтэй. Учир нь хараа муудах гэдэг бол маш олон хүнд өвчний илрэх хэлбэр байж болох учир эмчид шалгуулж үзүүлэх нь зөв юм.
6. Брудзинскийн хам шинж
Менингококктээр өвчилсөн үедээ хүүхдүүд зарим нэг онцлог шинжтэй болдгийг Польшийн эмч Юзеф Брудзинский анзаарч мэджээ. Хүүхдийн хүзүүг урагш цээж рүү нь тонгойлгоход хүүхдийн өвдөг тэр даруй нугардаг байна. Ийм нөхцөлд хөл эргээд тэнийхгүй ба татаж эхэлнэ. Харин толгойг хэвийн байдалд оруулахад л хөл тэнийж, сулардаг. Ийм шинж тэмдэг илэрвэл цаг алдалгүй эмчид үзүүл.
7. Унтаа болон орон зайн баримжаа муудах
Өвчтэй хүн унтаа, орон зайн баримжаа алдсан мэт байвал яаралтай эмчид үзүүлээрэй. Иймэрхүү шинж тэмдгийг анхаарахгүй өнгөрүүлж огт болохгүй. Хэрвээ хүн менингококкттэй нөхцөлд ийм шинж илрэн, ямар нэг арга хэмжээ авахгүй бол комд орох магадлал эрс нэмэгдэнэ.
8. Хатуу хүзүү
Хэрвээ та ямар нэг гэмтэл аваагүй л бол хөдөлгөхөд хэцүү, хатуу хүзүү нь Менингококктийн шинж юм. Хэрвээ Менингококкт мөн бол энэ нь тархины хамгаалах хальс хөөсөн, үрэвссэн гэсэн үг.
Менингококкт өвчнөөс урьдчилан сэргийлье | ||
Үзсэн: 1384 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.