Шууд Chart

37 сая төгрөгийн шагналын сантай 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн явагдана

2019-12-02 10:17:24

Монгол Улсад сүүлийн жил үсрэнгүй хөгжиж буй спортын нэг яах аргагүй 3х3 сагсан бөмбөгийн төрөл билээ.

Сар гаруйхан хугацааны өмнө анхныхаа олимпийн эрхийг авсан Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоо энэ удаа нийт 37 сая төгрөгийн шагналын сантай, дөрвөн үе шатаас бүрэлдэх “Winter Tour”-ийг анх удаа зохион байгуулахад бэлэн болжээ.

Энэхүү тэмцээний зорилго нь Монгол Улсад сагсан бөмбөгийн 3х3 төрлөөр хичээллэгсдийн дунд дэлхийн жишгийн дагуу өндөр шагналын сантай, урт хугацаанд тогтмол үргэлжлэх дотоодын лигийг зохион байгуулснаар шинэ үеийн залуу тамирчдын хооронд өрсөлдөөн бий болгож, тамирчдын авьяас, ур чадварыг хөгжүүлэх, улмаар олон улс, тив дэлхийн тэмцээн, ФИБА-ийн мэргэжлийн тэмцээнд оролцох багуудыг олноор тодруулахад оршиж байна.

Энэхүү тэмцээнд нийт 24 баг оролцох бөгөөд гурван сарын турш долоо хоног бүрийн бямба гарагт зохион байгуулагдана.

Нийтэлсэн: У.Баярсайхан

37 сая төгрөгийн шагналын сантай 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн явагдана  
Үзсэн: 1008 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй