
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар ногоочид, тариаланчид хүнсний ногооны борлуулалт, ногоогоо хадгалах зоорийн асуудлыг шийджээ. Монгол Улсын Ерөнхий сайдыг Сэлэнгэ аймагт ажиллах үеэр ногоочид, тариаланчид хүнсний ногооны борлуулалт, ногоогоо хадгалах зоорийн асуудлыг шийдэж өгөхийг хүсч байсан. Тэгвэл уг асуудал шийдлээ олж Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар доорх шийдвэрийг гаргалаа. Манай улс энэ онд 200 гаруй мянган тонн төмс, 100 гаруй мянган тонн хүнсний ногоо хураан авахаар тооцоолж байна. Гэтэл зоорийн нийт багтаамж 170 мянган тонн байгаа нь хураан авах ургацын тал хувийг л хадгалах боломжтой, үлдсэн 140 гаруй мянган тонн ургацыг шууд борлуулахаас аргагүй байдал үүсээд байгаа юм. Зоорьгүйгээс ногоочид ургацаа ялзруулж, эсвэл хөлдөөж алдагдал хүлээдэг бэрхшээлийг шийдвэрлэхийн тулд зун, намрын улиралд төмс, хүнсний ногооны борлуулалт агуулах, худалдааны төвийг нийслэлийн дүүргүүдэд байгуулах нь чухал. Тиймээс тариалан эрхлэгчид бүтээгдэхүүнээ борлуулахад зориулсан худалдааны төв, агуулахуудыг 7 дугаар сарын 30-ны дотор байгуулахыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд, Нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа. Ийнхүү энэ намар эх орны ногоог нийслэлийн 28 цэгт борлуулах бөгөөд ногооны павильон барих хөрөнгийг яамд гаргаж, дүүргүүд хариуцан барих боллоо.
Ногоочдын зоорийн асуудлыг шийджээ | ||
Үзсэн: 11151 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.