
"Алтан бөмбөг"-ийн энэ оны эзнээр Барселона багийн довтлогч, Аргентины шигшээ багийн шилдэг тоглогч Лионель Месси тодорлоо. Тэрбээр өмнө нь таван удаа уг шагналыг гардаж байсан билээ.
Энэ жил Лионель Месси Барселона багтайгаа Лигийн аваргын хагас шигшээ хүртэл явсан бөгөөд Ла Лигт ялалт байгуулж, мөн Испанийн цомын финалд шалгарсан билээ. Мөн Аргентины шигшээ багтай хамт Месси Америкийн Копа хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний гуравдугаар байрт шалгарсан.
Лионель Месс Барселона багийн футболктой энэ улиралд 14 тоглолтод оролцсон бөгөөд үүнээс 11 гоол, найман амжилттай дамжуулал хийжээ.
"Алтан бөмбөг"-ийн түүхэнд Лионель Месси зургаан шагнал хүртснээрээ Криштиану Роналдуг ардаа орхиж, шинэ рекордын эзэн боллоо. Криштиану Роналду "Алтан бөмбөг"-ийн эзнээр таван удаа тодорч байв.
Сонирхуулахад, Месси FIFA-ийн шилдэг тоглогчоор мөн нэрлэгдсэн. Түүний араас Криштиану Роналду болон Виржила Ван Дейка нар бичигдэж байна.
Лионель Месси "Алтан бөмбөг"-ийг зургаа дахь удаагаа гардлаа | ||
Үзсэн: 995 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.