Шууд Chart

Монголын баг мөнгөн медаль, 30 гаруй сая төгрөгийн шагнал хүртжээ

2019-12-09 11:00:06

БНХАУ-ын Аннин хотноо энэ сарын 7-8-нд зохион байгуулагдсан олон улсын сагсан бөмбөгийн “B-One” лигт Монгол Улсын баг оролцон мөнгөн медалийн эзэд боллоо. Монгол Улсын багийн хувьд эхний тоглолтондоо БНХАУ-ын багийг, дараагийн тоглолтондоо Японы багийг хожин , шигшээ тоглолтонд БНХАУ-ын багтай ширүүн өрсөлдөөн үзүүлсний эцэст харамсалтай хожигдол хүлээн мөнгөн медаль, 30 гаруй сая төгрөгийн шагналын эзэд болжээ.

Тус тэмцээнд долоон орны найман баг оролцсон бөгөөд шууд хасагдах журмаар тэмцээн явагджээ.

Монгол Улсын багийн бүрэлдэхүүнд:

  • О. Энхбаатар
  • Т. Санчир
  • Э. Дорж-Арилд
  • Ц. Отгонжаргал
  • С. Эрдэнэдалай
  • Б. Дархантөгс
  • Б. Батзолбоо
  • А. Гансүх
  • О. Доржзовд
  • М. Өлзий-Орших
  • Х. Мөнхтөр
  • Маркус Хэйммондс нар багийн бүрэлдэхүүнд багтжээ.

Маркус Хэйммондс-ын хувьд тус тэмцээний дүрмэнд баг болгонд нэг гадаад тоглогч тоглуулахыг зөвшөөрч байгаа учир энэ удаагийн багийн бүрэлдэхүүнд багтжээ.

Багийн дасгалжуулагчаар:

  • Ш. Азжаргал
  • А. Алтан-Очир нар ажилласан байна.
Нийтэлсэн: У.Баярсайхан

Монголын баг мөнгөн медаль, 30 гаруй сая төгрөгийн шагнал хүртжээ  
Үзсэн: 1334 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-12-09 11:19
1000

Бидэнтэй нэгдээрэй