Шууд Chart

Тод манлай уяач О.Батбилэг оны шилдэг уяачаар шалгарлаа

2019-12-11 09:45:20

Уяачдын шинэ жил өчигдөр “Корпорейт хотел энд конвейшн центр”-т болж, шилдгүүдээ тодрууллаа.

Энэ оны шилдэг уяачаар Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат, Монгол Улсын гавьяат малчин, тод манлай уяач Д.Ононгийн хүү Дорнод аймгийн Баянтүмэн сумын харьяат, тод манлай уяач Батбилэг тодорлоо.

Тэрбээр шигшмэл морьдын "Их хурд" уралдаанаас нэг түрүү, гурван айраг, Ардын хувьсгалын 98 жилийн баяр наадмаас нэг түрүү, дөрвөн айраг, Засгийн газрын тогтоолтой бүсийн уралдаанаас дөрвөн түрүү, найман айраг хүртэж чансааг 93 оноогоор тэргүүлэв.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Тод манлай уяач О.Батбилэг оны шилдэг уяачаар шалгарлаа   
Үзсэн: 1827 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй