Шууд Chart

Говийн нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна

2014-03-19 07:08:09

Бүх нутгаар солигдмол үүлтэй. Говийн нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга   шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, Говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч   ширүүснэ. Увс нуурын болон Дархадын хотгор, Хүрэн   бэлчир, Идэр, Тэс   голын   сав   газраар   4-9 хэм хүйтэн, Хангайн   уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Халхголын сав нутаг болон Дорнод, Дарьгангын тал нутгаар 0-5   хэм, Алтайн өвөр говиор 8-13 хэм, бусад нутгаар 3-8 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар   үүлтэй. Цас орохгүй.   Салхи хойноос секундэд 5-10 метр. өдөртөө  0-2 хэм дулаан байна.  

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 10 хэм хүйтэн, харьцангуй чийг 76 хувь, агаарын даралт 884 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

2014 оны 3 дугаар сарын 20-ноос 2014 оны 3 дугаар сарын 23-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

23-нд нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Дулаарч Увс нуурын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Буянт голын сав газраар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 1-6 хэм, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан байна.

 


Говийн нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна  
Үзсэн: 858 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй