
Нийслэл Улаанбаатар хотын 380 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх бүтээлч ажлын төлөвлөгөөнд тусгагдсан "Миний хот" сэдэвт хотын өнөөгийн аж амьдралтай холбоотой бичил контентуудыг та бүхэндээ цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаагийн дугаарт Богд хааны ордон музейн 1.6 га газрыг цэцэрлэгт хүрээлэн болгож тохижуулах ажлыг онцлон хүргэж байна. Нийслэлийн Засаг дарга санаачлан дэмжиж эхлүүлсэн уг цэцэрлэгт хүрээлэн нь 14 мянган м.кв талбайг хамрах бөгөөд үүнээс 5600 м.кв талбайг хатуу хучилттай замаар засаж 6320м.кв талбайг зүлэгжүүлж цэцгэн мандал тарихаар төлөвлөгджээ.
“Миний хот” цуврал контент #4 Богдын цэцэрлэгт хүрээлэн | ||
Үзсэн: 949 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.