Шууд Chart

Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос Монголын сагсчдыг онцолжээ

2019-12-24 09:27:56

Олон улсын сагсан бөмбөгийн холбоо (FIBA)-ноос 2019 онд 3х3 төрөлд өндөр амжилт гаргасан шилдгүүдийг жагсаасан байна. Тус холбооны мэдэгдэлд “Монгол Улсын тамирчид сагсан бөмбөгийн 3х3 төрлийн ДАШТ-ийн үеэр спорт сонирхогчдод бахархам тоглолт харуулсан” гэж онцолжээ.

Манай эрэгтэйчүүдийн шигшээ баг Литва болон БНСУ-ын багийг ардаа орхисон бол эмэгтэйчүүд ХБНГУ болон Угандагийн сагсчдыг ур чадвар, техникээр илүүрхэн хожсон билээ. Энэ талаар тус холбоо “Чингис хааны удамт Монголчуудын үзүүлсэн тоглолт хамгийн гайхамшигтай нь байв” хэмээжээ.

Өнгөрсөн арваннэгдүгээр сард манай улсын эмэгтэй баг тамирчид сагсан бөмбөгийн 3х3 төрөлд “Токио-2020” зуны олимпийн наадамд оролцох эрхээ авсан.

Ирэх оны гурав, дөрөвдүгээр сард болох тэмцээнд манай эрэгтэй тамирчид оролцож, олимпийн эрхийн төлөө өрсөлдөх юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос Монголын сагсчдыг онцолжээ  
Үзсэн: 2990 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
zochin [127.0.0.xxx] 2019-12-28 02:50
Bolor-erdene. Hulan. Delgernym. tserenbaatar mundag aaa
Зочин [127.0.0.xxx] 2019-12-27 22:14
Амжилт хүсье

Бидэнтэй нэгдээрэй