Шууд Chart

Бага насны хүүхэд маш хурдан хугацаанд хатгаагаар хүндэрч байна

2020-01-07 10:40:23

Дундговь аймгийн БОЭТ-ийн вирус лабораторийн шинжилгээгээр В хүрээний болон короно, рино, энтер вирус илэрч байгаа тул бага насны хүүхэд маш хурдан хугацаанд хатгаагаар хүндэрч байна. Иймд эцэг, эхчүүд хүүхдээ томуугийн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд харьяа өрхийн эрүүл мэндийн төвд болон БОЭТ-ийн хүүхдийн эмчид хандан, аль болох гэрт нь эмчийн зааврын дагуу эм хэрэглэх, илчлэг амин дэмтэй хоол өгөх, олон нийтийн газраар дагуулж явахгүй байх, амны хаалт хэрэглэх зэрэг зөвлөгөөг хэрэгжүүлээрэй.

Томуу, томуу төст өвчний дэгдэлт ихэссэнтэй холбогдуулан хүүхдээ харах хүнгүй байгаа эцэг, эхчүүд Дундговь аймгийн Засаг даргын захирамжийн 1-р заалтад тусгагдсаны дагуу тав хүртэлх хоног цалинтай чөлөө авах эрхтэй. 

Эх сурвалж: Дундговь аймгийн ЗДТГ


Бага насны хүүхэд маш хурдан хугацаанд хатгаагаар хүндэрч байна  
Үзсэн: 1848 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй