Шууд Chart

Японы ширээний теннисний холбоо “Токио-2020”-д өрсөлдөх тамирчдаа зарлалаа

2020-01-08 09:18:03

Японы ширээний теннисний холбооноос “Токио-2020” олимпийн наадамд оролцох шигшээ баг тамирчдаа танилцуулав.

Үүнд эрэгтэй шигшээ багийн тамирчид:

  • Томоказу Харимото
  • Коки Нива
  • Жун Мизутани

Эмэгтэй шигшээ багийн тамирчид:

  • Мима Ито
  • Касуми Ишикава
  • Миу Хирано зэрэг тамирчид багтжээ.

Тэднээс Томоказу Харимото болон Касуми Ишикава нар анхны олимпийн наадамдаа оролцох гэж байгөаа бол “Рио-2016” олимпийн наадмын хүрэл медальт Мима Ито хоёрдох олимпийн наадамдаа оролцохоор бэлтгэлээ үргэлжлүүлж байна.

Харин Коки Нива, Касуми Ишикава нар гурав дараалсан олимпдоо оролцох гэж байгаа бол Жун Мизутани 2008 оны Бээжингийн олимпоос хойшхи дөрөвдэх олимпдоо өрсөлдөнө.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Японы ширээний теннисний холбоо “Токио-2020”-д өрсөлдөх тамирчдаа зарлалаа   
Үзсэн: 983 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй