Шууд Chart

"Хасын Хүлгүүд" баг “Гоё” дээд лигт гуравдугаар байрт бичигдэж байна

2020-01-17 09:47:04

Монголын сагсан бөмбөгийн холбооны “Гоё” дээд лигийн нэгдүгээр тойргийн ээлжит тоглолтууд Спортын төв ордонд өндөрлөлөө.

Энэ өдрийн хамгийн сонирхолтой тоглолт мөнхийн өрсөлдөгчид болох "Алдар Танан Гарьд" болон "Хасын Хүлэгүүд" багийн хооронд явагдсан юм.

Тоглолтын эхнээс эн тэнцүү өрсөлдсөн хоёр баг шийдвэрлэх дөрөвдүгээр үед "Хасын Хүлгүүд" багаас Б.Дорждамба, О.Сэргэлэн нар чухал довтолгоо амжилттай хийж, онооны давамгааллыг үүсгэж, багаа ялалтад хөтөллөө.

Энэхүү тоглолтын шилдгээр "Хасын Хүлгүүд" багийн холбон тоглогч О.Сэргэлэн 18 оноо, найман самбар, есөн оновчтой дамжуулалт өгсөн үзүүлэлттэй тодорлоо.

"Алдар Танан Гарьд" баг тус тоглолтод хожигдсон ч “Гоё” дээд лигийг таван хожил, нэг хожигдолтой тэргүүлж байна. Харин "Хасын Хүлгүүд" баг “Гоё” дээд лигт гуравдугаар байрт бичигдэж байна.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

"Хасын Хүлгүүд" баг “Гоё” дээд лигт гуравдугаар байрт бичигдэж байна  
Үзсэн: 1504 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй