Шууд Chart

Антрактидын оцон шувууны тоо толгой буурч байна

2020-02-11 16:38:08

Антрактидын оцон шувууны тоо толгой буурч байгаад судлаачид санаа зовниж байна. Эрдэмтдийн хэлснээр уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан Антарктидын пингвин-оцон шувууны төрлүүдийн зарим нь сүүлийн хагас зуун жилд 75 гаруй хувиар буурчээ.

Тавь гаруй улс орныг хамарсан "Гринпис" гэдэг судалгааны байгууллагын бие даасан судлаачдын баг Антрактидын эрэгт орших Зааны арал дээр 50 жилийн дараа хийсэн судалгаандаа оцон шувууны төрөл зүйл болгоныг харуулахад төрөл зүйл болгоны тоо хорогдож, цөөрсөн байна.

Тодруулбал, 1971 онд хийсэн судалгаагаар Антрактидын Зааны арал дээр нийт 122 мянга 550 орчим хос оцон шувуу бүртгэгдэж байсан бол шинэ судалгаагаар 52 мянга 800 орчим хос оцон шувуу болж, 60 орчим хувиар цөөрсөн байна. Төрөл бүр дээр нь аваад үзэхэд, пигошелис гэдэг нэг төрлийн оцон шувууны тоо толгой хамгийн их буюу 77 хувиар багасчээ.

Уур амьсгалын өөрчлөлт далайн мөсийг хайлуулж, идэш тэжээл нь хомсдсон зэрэг нь оцон шувууг олноороо хорогдох гол шалтгаан болж байна гэж шувуу судлаач Ноа Страйкер тайлбарласан байна. Энэ талаар зарим хэвлэлд бичихдээ өөр судалгааны дүнгүүдийг иш татсан байна. 2015 оны гуравдугаар сард Антрактидын далайн усны температур цельсийн 17.5 хэм байсан бол энэ оны хоёрдугаар сард цельсийн 18.3 хэм гэж бүртгэгдсэн байна. 

Нийтэлсэн: Mонголын радио

Антрактидын оцон шувууны тоо толгой буурч байна   
Үзсэн: 1878 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй