Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Гэгээн хайрын баярыг Монголд 1990-ээд оны сүүлээр тэмдэглэж эхэлсэн

2020-02-14 10:17:22
Error loading player: No playable sources found

Анх манай эриний гуравдугаар зуунд Ромын эзэн хаан Клавдий хүмүүсийг гэр бүл болохыг хориглосон хууль гаргажээ. Үүнийг Христосын шашинтай залуу лам Валентин хүлээн зөвшөөрөөгүй төдийгүй залуу гэр бүлүүдийг нууцаар гэрлүүлдэг байжээ.

 

Энэ талаар мэдсэн Клавдий хаан хилэгнэн, Валентиныг гянданд хорьсон юм. Тэрээр хоригдож байхдаа гяндангийн захирагчийн охинтой танилцаж хайр сэтгэлтэй болжээ. Гэвч Хаан түүнийг цаазаар авах ял буулгаж залуу лам Валентин хайртай бүсгүйдээ “Чиний Валентинаас” хэмээн хаягласан өөрийн хайр сэтгэлийг илэрхийлж, тэнгэрийн орноос ч түүнийгээ үүрд хайрлаж явах болно гэсэн утга бүхий хайрын зурвасыг бичсэн байна. Хатуу ширүүн цаазыг ч үл хайхран дурлалт хосуудын хайр сэтгэлийг бурхны өмнө мөнхөлсөн Валентиныг цаазалсан өдрийг хүмүүс тэр үеэс хойш өөрсдийн хайр сэтгэлийн илэрхийлэл, баталгааны өдөр болгон тэмдэглэж ирсэн түүхтэй. 

Валентины баярыг Европ тивд 13 дугаар зуунаас эхлэн тэмдэглэж ирсэн бол дэлхий даяар 18 дугаар зуунаас эхлэн тэмдэглэж эхэлжээ. Гэгээн хайрын өдрийг улс орон бүр өөр өөрийн онцлог хэв маягаар тэмдэглэн өнгөрүүлдэг аж. Жишээ нь Англид, нөхөрт гараагүй бүсгүйчүүд энэ өдөр хамгийн эхэнд таарсан эрэгтэй хүнээ ирээдүйн нөхөртэй нь адилхан төрхтэй хэмээн боддог байна.

 

Харин Япон улсын хувьд энэ өдрийг тэмдэглэж эхэлсэн Азийн анхны улс юм. Японд бол тухайн эмэгтэй нь эхлээд хайртай хүндээ сэтгэлээ илчлэн бэлэг өгдөг бол хариу сэтгэлээ илэрхийлж шоколад бэлэглэдэг байна.

 

Түүнчлэн Солонгос улсын хувьд Япон улстай ижил байдлаар тэмдэглэх боловч хосууд сар бүрийн 14-ны өдрийг онцгой өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай болжээ.

 

Харин Норвеги улсад танихгүй дугаараас таалагддаг бүсгүйдээ хайрын захиа, шүлэг зэргийг бичин илгээдэг байна. Харин бүсгүйн хувьд хэн илгээснийг таах ёстой юм. Хэрвээ тааж чадахгүй бол Улаан өндөгний баяраар эрэгтэйдээ өндөг чимэглэн бэлэглэдэг.

 

Манай улсын хувьд Гэгээн хайрын баярыг 1990-ээд оны сүүлээр тэмдэглэж эхэлсэн бөгөөд хайр сэтгэлээ илэрхийлэх хамгийн нандин бэлгийг хайртай хосууд бие биедээ бэлэглэдэг билээ.







Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Гэгээн хайрын баярыг Монголд 1990-ээд оны сүүлээр тэмдэглэж эхэлсэн  
Үзсэн: 3096 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2020-02-21 11:06
монголчуудын баяр бол цагаан сар улсын наадам 2 шүү дээ өөр баяр байхгүй янз бүрийн баяр тэмдэглэж байна гэж архидаж завхайрдагаа болих хэрэгтэй
Зочин [127.0.0.xxx] 2020-02-18 12:20
Түүхийг нь худлаа бичээд байна түүхэндээ завхай явдалтай лам байсан бөгөөд тэрнээс болж цаазлуулсан юмаа.Сүүлд сүм хийд нь олон зуун жилийн дараа цагаатгаад түүхийг нь шинээр зохиогоод гэгээн валентины баяр болгоод түүгээр дамжуулж шашныгаа дэлгэлүүлэх бодлогоо хэрэгжүүлдэг юм даа
Хөх Монгол [127.0.0.xxx] 2020-02-17 10:03
Аль балай юмны цуглуулага аятай заваан юм бүрийг тэмдэглэж байхаа боливол таарна. ЧЁРТ
зочин [127.0.0.xxx] 2020-02-16 18:20
ээ чааваас гэгээн хайр гэнэ хар хайраар хүнтэй учрах уу ядаж байхад лам хүн ямар олигтойдоо шоронд орхов дэ ийм л ум тэмдэглэнэ дэ .ядаж байхад дандаа боломж муу хүмүүс тэмдэглэж харагдана
Зочин [127.0.0.xxx] 2020-02-14 13:10
End tendehiin bayar l gevel daldagnaj baidagaa bolimoor yum dandaa zalit biznecuudiin hool boldag
Галуу дуурайх хэрэггүй [127.0.0.xxx] 2020-02-14 12:51
Энд тэндэхийн элдэв дэмий, эрхийн тэнэг хүүхдийн юмыг нь дуурайн эргүүтэж байхаар хашаандаа ганц жимсний мод тарих, айл бүр төмс байцаа тарьж байцаагаа дардагийг сурах, талийгаачдынхаа шарилын толгойд ганц мөнх ногоон мод тариад арчилдаг болох зэрэг үр хойчдоо хэрэгтэй ухаалаг зүйлсийг нь сурч дэлгэрүүлмээр бнда малуудаа
ёхуо [127.0.0.xxx] 2020-02-14 12:46
энэ олон элий балай баяраа болио
Зочин [127.0.0.xxx] 2020-02-14 12:37
Сайхан хайр байдаг юм. Санаж дурсаж яваарай. Шарын шашныхан бол цагаан будаа, шар тос, элсэн чихэр, сүү авах гээд байдаг юм.
Үнэн тэнэгтэх юм [127.0.0.xxx] 2020-02-14 12:12
Шашны баяруудаа болимоор юм аа . Бүр тэннгтэх юм . Шашин шүтэх нь хувь хүний асуудал ч монголчууд бүр ухамсар нь дорлйтож гүйцлээ . Эхлээд аливаад бодитоор хандаж сураачээ

Бидэнтэй нэгдээрэй