НЗДТГ, НҮБ-ын Хүүхдийн Сан, Монголын оюун ухааны академи хамтран ЕБС-ийн сурагчдын анхаарал төвлөрөл, бүтээлч чадварыг дэмжих “Спорт өрөлтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
Санамж бичгийн зорилго нь Академи, Тамгын газар болон UNICEF-ийн хооронд харилцан ойлголцол, хамтын ажиллагааг бэхжүүлж, хүүхдийн суралцах чадварыг сайжруулах, амжилттай туршлагыг өргөжүүлэх боломжийг судлахад оршиж буй.
Энэхүү санамж бичгийг Монгол Улс 1990 оны нэгдүгээр сарын 26-нд соёрхон баталсан бөгөөд Хүүхдийн эрхийн тухай конвенцийн үзэл баримтлалд тулгуурлан хэрэгжүүлнэ.
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин "Дэлхийн иргэнийг бий болгох зорилгоор гурван байгууллага хамтран ажиллахаар санамж бичигт гарын үсэг зурж байна. НҮБ-ын Хүүхдийн сангаас төсөл хэрэгжүүлэх 10 сургуулийг санал болгосон. Эдгээр сургуульд арванхоёрдугаар сарын 1-нээс ирэх оны зургаадугаар сарын 1-нийг хүртэл долоон сарын хугацаанд төсөл хэрэгжүүлнэ. Төсөл амжилттай хэрэгжиж, НҮБ-ын Хүүхдийн сангаас үргэлжлүүлэх нь зүйтэй гэж дүгнэвэл нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа 178 сургуульд тус төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ" гэлээ.
Санамж бичгийн хүрээнд:
• "Оюуны спортын хөтөлбөр”-ийг Улаанбаатар хотын сонгогдсон 10 сургуульд туршин хэрэгжүүлэх;
• Сурагчдад оюуны спортын үндсэн техник, ур чадварын сургалт зохион байгуулах;
• Хөтөлбөрийн хэрэгжилтэд шаардлагатай материал, хэрэглэгдэхүүн (спортын өрөлтийн аяга, дэвсгэр, таймер, дэлгэц, гарын авлага гэх мэт)-ийг хангах;
• Хөтөлбөрт оролцож буй сургууль бүрээс 3 багш болон дасгалжуулагчийг сурган мэргэшүүлж, эрх олгох;
• 2026 оны тавдугаар сард оролцогч сургуулиуд хооронд “Оюуны спортын аварга шалгаруулах тэмцээн” зохион байгуулах;
• Хөтөлбөр хэрэгжих хугацаанд сурагчдын төвлөрөл, зан төлөвийн өөрчлөлт, цахим хэрэглээ зэрэг үзүүлэлтэд суурилсан судалгаа, үнэлгээ хийх.
• Хөтөлбөрийн хэрэгжилтийг тогтмол дүгнэж, үр дүнтэй туршлагыг нийслэлийн сургуулиудад түгээнэ.

| Нийслэлийн ЗДТГ, НҮБ-ын Хүүхдийн сан болон Монголын оюун ухааны академи харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа | ||
| Үзсэн: 181 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.