БНСУ болон Монгол Улсын Засгийн газар хамтран “Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах мастер төлөвлөгөө” төсөл хэрэгжүүлж буй.
Төслийн хүрээнд БНСУ-ын FINECO LLC компанийн газрын гүний дулаалгын технологиор дулаалсан гэрийг нэгэн залуу гэр бүлд гардуулан өгчээ.
Газрын гүний дулаалгын технологиор гэр дулаалахад БНСУ-ын Аж үйлдвэр, эрчим хүчний яамны харьяа Гадаад худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих агентлаг, Уур амьсгалын өөрчлөлтийн хүрээлэн болон нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар хамтран ажиллалаа.
Энэхүү төсөл нь Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах, эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэхэд чиглэж байгаа юм.
| БНСУ-ын газрын гүний дулаалгын технологиор дулаалсан гэрийг хүлээлгэн өглөө | ||
| Үзсэн: 165 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.