Шууд Chart

Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбосон 3.9 км авто замыг нээв

2025-11-11 17:00:17

Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох зургаан эгнээ бүхий 3.9 км авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг аравдугаар сарын 31-нд нээв.

Тус авто зам нь хоёр талдаа 2 метр өргөн явган хүний замтай байна.

Явган зорчигчийн зам болон ГССҮТ рүү буух хэсгийн гүүрэн байгууламжийн асфальт бетон хучилтын ажлыг 2026 оны хавар дуусгах юм.

Авто замын ажлын гүйцэтгэгчээр “Монгол зам групп” ХХК, түншлэлээр “Ган бүрд” ХХК ажиллаж байна.

Уг авто зам нь Энхтайваны өргөн чөлөөний баруун хэсгийн ачааллыг 50 хүртэлх хувиар хуваалцах хүчин чадалтай холбоос зам юм.  

Авто замын үзүүлэлт:

  • Замын урт  – 4 км, 1.5км
  • Зорчих хэсгийн өргөн – 25 метр
  • Явган замын өргөн – 2 метр /2 талдаа/
  • Гүүр – 31.1 метр  
  • Нүхэн гарц – 4 ширхэг
  • Хоолой – 14 ширхэг
  • Тулц хана – 4 ширхэг


Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбосон 3.9 км авто замыг нээв  
Үзсэн: 169 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй