Шууд Chart

Гудамж талбайд нус шүлсээ хаясан 1800 гаруй иргэнийг торгожээ

2020-02-18 13:53:38

Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан нийслэлийн Цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Л.Амармөрөн, МХЕГ-ын дэд дарга Ш.Батшагай, Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар нар өнөөдөр нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд мэдээлэл хийлээ.

Шинэ төрлийн вирусийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд нийслэлийн Засаг дарга нийтийн эзэмшлийн гудамж талбайд нус шүлсээ хаях, ил задгай бие засахыг хориглох захирамж гаргасан. Энэ хүрээнд нийслэлийн Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газраас хяналт тавьж ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 1800 гаруй иргэдэд Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авч торгожээ.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар “Сүүлийн өдрүүдэд Цагаан сараар айл хэсэх иргэдийг дроноор хянана, уламжлалт баярын золголтыг дроноор зогсооно, тэтгэвэртээ суусан ахмадуудыг эргүүлд гаргана гэх мэтчилэн худал мэдээллүүд цахим орчинд гарч иргэдийг төөрөгдүүлж байна. Өнгөрсөн амралтын өдөр нийслэлийн Онцгой комисс хуралдаж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хүрээнд онцгой шаардлагатай үед зарим төрийн албан хаагчдыг хуваарилж ажиллуулах талаар яригдсан. Амны хаалтгүй иргэдийг торгоно, Цагаан сар тэмдэглэж айл хэссэн иргэдийг дроноор хянана, сайжруулсан түлшний барьцалдуулагчийг гурилаар орлуулсан гэх зэрэг олон нийтийн сүлжээгээр явж байгаа баримт нотолгоогүй мэдээлэлд итгэхгүй байхыг хүсье” гэлээ.

Нийслэлийн Цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Л.Амармөрөн “Цагдаагийн байгууллагаас хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүднээс өндөрлөг цэгүүдээс  дрон нисгэдэг. Цагаан сараар айл хэсэж буй иргэдийг дроноор хянана гэдэг мэдээлэл худал гэдгийг албан ёсоор хэлье. Шинэ төрлийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд нийслэлийн Засаг даргын гаргасан захирамжид нийслэлийн Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн хяналт тавьж ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар нийтийн эзэмшлийн гудамж талбайд ил задгай бие зассан 169 зөрчил, нус шүлсээ хаясан 85 зөрчлийг бүртгээд байна.  Зөрчил гаргасан иргэдийг ойролцоох гудамж талбай дахь аж ахуйн нэгж байгууллагуудын хяналтын камераар илрүүлж байгаа” хэмээв.

МХЕГ-ын дэд дарга Ш.Батшагай “Эрүүл ахуйн тухай хуулийн дагуу ойр орчмын газраа бохирдуулсан, ил задгай хог хаясан таван аж ахуйн нэгж, гурван иргэнд нэг сая 800 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас олон нийтийг хамарсан үйл ажиллагааг албадан зогсоож байна. Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа Сонгинохайрхан дүүргийн Эмээлт, Баруунтүрүү, Тахилт, Гүнт, Налайх, Өлзийт, Морингийн даваа зэрэг 7 авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоод 24 цагийн турш нийслэл рүү нэвтрэх иргэдийн халууныг хэмжиж ажиллаж байгаа. Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хүрээнд иргэд та бүхэн хувийн ариун цэврийг сайтар хангаж, нийтийн эзэмшлийн гудамж талбайд нус, шүлсээ хаяхгүй байхыг уриалж байна” гэлээ.

Цахим орчинд эх сурвалжгүй худал мэдээллийг олон нийтэд түгээж, нийгмийн эмх замбараагүй байдал үүсгэхээс сэргийлж хэвлэл мэдээллийн байгуулагууд баттай эх сурвалжтай мэдээ мэдээлэл бэлтгэн түгээхийг албаныхан энэ үеэр уриаллаа.


Гудамж талбайд нус шүлсээ хаясан 1800 гаруй иргэнийг торгожээ  
Үзсэн: 4919 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2020-02-23 09:21
Цаашид ч ийм арга хэмжээ авч баймаар бна. Монголчууд гудамжинд бие засах нус цэрээ хаях нь арай л хэтэрхий.
Зочин [127.0.0.xxx] 2020-02-23 09:21
Цаашид ч ийм арга хэмжээ авч баймаар бна. Монголчууд гудамжинд бие засах нус цэрээ хаях нь арай л хэтэрхий.
Зочин [127.0.0.xxx] 2020-02-23 09:21
Цаашид ч ийм арга хэмжээ авч баймаар бна. Монголчууд гудамжинд бие засах нус цэрээ хаях нь арай л хэтэрхий.
Зочин [127.0.0.xxx] 2020-02-23 09:21
Цаашид ч ийм арга хэмжээ авч баймаар бна. Монголчууд гудамжинд бие засах нус цэрээ хаях нь арай л хэтэрхий.
Зочин [127.0.0.xxx] 2020-02-23 09:21
Цаашид ч ийм арга хэмжээ авч баймаар бна. Монголчууд гудамжинд бие засах нус цэрээ хаях нь арай л хэтэрхий.
Зочин [127.0.0.xxx] 2020-02-22 02:36
Huduu bol haa saigv nus tseree er emgv hugshin zaluugv hayj bn teriin hyanaj bgach yum alga iim bhaar yaj niiteeree soyljih we dee uhamsar gj medhgv hvmvvs ih bhima balair zawaan bdalaaraa anhaaral tatah gd bdimu esol stresst orj gutarhara shvlsee saiviruulj yawdim shg bgam zerlegshsen hvmvvse oligtoihan hyanaj uhamsar suutal hugshin zaluugv zaah heregte teghgv bol chawaas gudamjind hayj bolohgv gdgiig medhgv bolhoro ihenhne gutarhara hamag yumaa sawiruulj yawdg bz
Зочин [127.0.0.xxx] 2020-02-19 18:13
100 айлаар бол зөндөө ш дээ өвөлжингөө хашаа гудамжиндаа шээдэг хавар болохоор нөгөө шээс нь хайлаад урсч бдг үнэр та нар бол аймаар л бдг ш дээ 100 айлын барилгын материалын дэлгүүрүүдийг нүүлгэж байж л 100 айл тэр чигээрээ цэвэр болно доо нус цэргийн бол наад захын асуудал ш дээ
Зочин [127.0.0.xxx] 2020-02-19 16:35
Маш зөв
Зочин [127.0.0.xxx] 2020-02-19 11:11
маш зөв заваан нус цэрээ хаясан нөхөдийг торгоод бх хэрэгтэй
zochin [127.0.0.xxx] 2020-02-19 02:27
2020.02.19 00:45min 3 4r horoolol Gurvan Bileg Ih Delguuriin urd 3 4r horoolol arai heterhii bn erguul tsagdaa nar yvj shalgaj bga shinj alga haa saigui sogtuuchuud mashinii zogsool huuhdiin togloomiin talbain hajuud 4 5aaraa zogsood sheej bn!!! end tendgui orilj hashgirj zodoon hiij bn mashinaa huchih gd garhad ichihgui hajuud boondoo sheegeed zogshoor n uurlaad helhed chinii ezemshliin talbai ymu gd heleh helku ugeer doromjilj haraaj bn arai heterhii bn bar pubuudiin ajillah tsagiig bagasgaj hynamaar bn haa durtai gazraa sheej yvah n heterlee tgd bugd mask bhku mash ih buhimdlaa camergui olon gazar bn iim baihad yaaj ovchinoos sergiilj chadah ym be?! iim zavaan ymnuudaas bolood ovchin garj bn bid hohirmoorgui bn!!!
Зочин [127.0.0.xxx] 2020-02-18 20:24
awtobusnii buudluud deer olon toogooroo baigaa TVTS muhlaguudaa nvvlgeechee ergen toiron ni aimahigtai nus tser, shees, tamhinii ish, buulshij... vnheer aimaar.
Зочин [127.0.0.xxx] 2020-02-18 20:08
Ард иргэдийн ийм сайн хянаж хууль сахиулж чадсан байж дарга нараа хариуцдаг.хариуцлага тооцдог болоосой
Зочин [127.0.0.xxx] 2020-02-18 20:06
Байнга хэрэгжүүлмээр юм байна даа . Хот маань цэвэрхэн байхнээ
Зочин [127.0.0.xxx] 2020-02-18 19:58
үнэн үү
Хоггүй Улаанбаатар [127.0.0.xxx] 2020-02-18 19:12
Тамхи ишээ хаядаг. Хүмүүсийг торгомоор байгаан машины цонхоороо хаяна. Тамхины хуулиа хэрэгжүүлмээр юм

Бидэнтэй нэгдээрэй