Шууд Chart

Туульч А.Балдандоржийг хүлээн авч уулзан баяр хүргэлээ

2020-02-18 17:33:10

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй хотын удирдлагууд өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайдаас “2019 оны шилдэг өвлөн уламжлагч” шагналыг гардан авсан туульч А.Балдандоржийг хүлээн авч уулзлаа.

Хотын Захирагч С.Амарсайхан соёлын биет бус өвийн “2019 оны шилдэг өвлөн уламжлагч”-аар шалгарсанд баяр хүргээд, Монгол хүний үнэлэмж, өвлөн уламжлагчийн үнэ цэнийг нэмэгдүүлж, өнө эртнээс өвлөн уламжилж ирсэн өв соёл, монгол түмний ёс заншил, эрдэм мэдлэгийг хойч үедээ өвлүүлэн үлдээж буй үйлсэд талархал илэрхийлье хэмээсэн юм.

Тууль хайлагч А.Балдандорж хотын Захирагчийг хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд, төрт ёсныхоо төрийг түшилцэж түмэн олныхоо хайр хүндэтгэлийг хүртэж Монгол Улсынхаа гал голомтыг дэлхийн мөр дунд бадрааж явах болно гэв. Туульч А.Балдандорж нь Ховд аймгийн Мөнххайрхан суманд төрсөн бөгөөд ааваасаа тууль хайлах арга ухааныг өвлөн авч тасралтгүй 28 жил тууль хайлж байгаа аж. Тэрбээр 2019 онд Бүгд Найрамдах Укбекистан улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “The First International Bakhshi Art (Singing Epic Tales) Festival” буюу “Bakhshi Урлаг-Үлгэр, тууль хайлах Олон улсын анхдугаар наадам”-д туульч А.Балдандорж нь Монгол Улсаа төлөөлөн оролцож, “Өвөг дээдсийн соёл уламжлалыг өвлөн уламжлагч” номинацийн шагналыг хүртсэн юм.


Туульч А.Балдандоржийг хүлээн авч уулзан баяр хүргэлээ  
Үзсэн: 936 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй