Шууд Chart

У.Насаржаргал төрсөн өдрөөрөө их мастерын гурав дахь нормоо биелүүлжээ

2020-02-20 15:48:07

Хэнтий аймгийн харьяат ФИДЕ мастер У.Насаржаргал нь Серби Улсад зохион байгуулагдсан “GM Round Robin Third Saturday-128” тэмцээнд түрүүлж их мастерын гурав дахь нормоо биелүүлжээ.

Тэрбээр 2018 онд Гүржийн Батуми хотод зохион байгуулагдсан дэлхийн шатрын 43 дугаар олимпиадад их мастерын эхний нормоо биелүүлж байсан бол ийнхүү хоёр жилийн дараа өөрийнхөө 26 насны төрсөн өдрөөр гурав дахь нормоо биелүүлсэн байна.

Ингэснээр Монгол Улсаас төрсөн тав дахь эрэгтэй их мастер болж байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

У.Насаржаргал төрсөн өдрөөрөө их мастерын гурав дахь нормоо биелүүлжээ  
Үзсэн: 511 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй