Шууд Chart

Боксчин Х.Энх-Амарт дасгалжуулагч О.Батхүү зодуулж, эмнэлэгт хүргэгджээ

2020-03-03 16:38:22

Монголын боксын шигшээ багийн тамирчин Х.Энх-Амарт Залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч О.Батхүү зодуулж, эмнэлэгт хүргэгджээ.

Уг хэрэг “Токио-2020” олимпын эрх олгох тэмцээний бэлтгэлийн үеэр болжээ. Тус тэмцээн Йордон Улсад болох бөгөөд манай улсын тамирчид одоогоор хүлгийн жолоо залаад байгаа юм.

Боксчид тухайн үед Хандгайтад бэлтгэл хийж байх үеэр Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, ахлах дасгалжуулагч Д.Батсүрэн Х.Энх-Амарын оронд ДАШТ-ий хүрэл медальт Э.Цэндбаатарыг 56 кг-ын жинд өрсөлдүүлэхээр болсноо дуулгажээ.

Гэтэл уг шийдвэрийг Х.Энх-Амар эрс эсэргүүцэж маргалдах үед Залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч О.Батхүү ирж салгах явцдаа зодуулж гэмтсэн байна.

Х.Энх-Амарын хувьд энэ жилийн УАШТ-д 56 кг-ын жинд түрүүлсэн. Харин Э.Цэндбаатар 63 кг-ын жинд мөнгөн медаль хүртэж, олимпын эрхийн тэмцээнд явах боломжгүй болсон юм. Гэтэл багш нь түүний жинг буулгаж, Х.Энх-Амарын оронд өрсөлдүүлэхээр болсонд нь ийнхүү бухимдаж, болчимгүй алдаа гаргажээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Боксчин Х.Энх-Амарт дасгалжуулагч О.Батхүү зодуулж, эмнэлэгт хүргэгджээ  
Үзсэн: 2129 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2020-03-03 18:58
Ингэж битгий хүний хөлс хүчийг юу ч биш болгож байгаач. Дуракууд
H [127.0.0.xxx] 2020-03-03 16:53
АРГАГҮЙ ШҮҮ ДЭЭ ХЭНЧ ГЭСЭН ХӨЛСӨӨ ДУСЛУУЛЖ БЭЛТГЭЛ ХИЙЧЭЭД ЯМАР Ч ҮНЭГҮЙД ТООЦОГДХОД БУХИМДАЛГҮЙ ЯАХАВДЭЭ . ЦЭНДБААТАР БУСДЫН ХӨДӨЛМӨРИЙГ МӨЛЖИХ ХЭРЭГГҮЙЭЭ ЭР ХҮН ШГ БАЙ

Бидэнтэй нэгдээрэй