Бенди буюу бөмбөгтэй хоккейн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний В дивизоны тоглолтууд гуравдугаар сарын 1-6-ны хооронд ОХУ-ын Эрхүү хотод зохион байгуулагдаж байгаа билээ.
Тус тэмцээнд оролцож буй Монгол Улсын бөмбөгтэй хоккейн шигшээ баг В дивизоны В хэсэгт Словак, Латви, Япон, Сомали зэрэг улсуудын шигшээ багтай учраа тааран, бүгдийг нь хожин, нэг ч хожигдолгүй хэсгээ тэргүүлж, хасагдах шатанд Чехийн шигшээ багтай өчигдөр учраа таарав.
Энэхүү тоглолтод Монголын шигшээ баг Чехийн шигшээ багийг 2:1 харьцаатай хожин, шөвгийн дөрөвт шалгарлаа.
Тоглолтын эхний гоолыг хоёрдугаар үеийн 38 дахь минутанд Ж.Баярсайхан оруулсан бол төд удалгүй 40 дэх минутанд багийн ахлагч Г.Тамир гоол оруулан тэргүүллээ бататгасан. Гэвч Чехийн шигшээ баг сэргэлт хурдан авч, тус багийн тоглогч Жак Иржи хариу гоолыг мөн 40 дэх минутанд оруулж, тоглолт 2:1-ийн харьцаатай болсон ч үүнээс цааш гоол оролгүй Монголын бөмбөгтэй хоккейн баг ДАШТ-ний шөвгийн дөрөвт шалгарлаа.
Тэдний дараагийн учраа Украины шигшээ баг юм.
Монголын шигшээ баг Чехийн багийг хожин, шөвгийн дөрөвт шалгарлаа | ||
Үзсэн: 6935 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих: