Шууд Chart

Өнөөдөр ихэнх нутгаар халуун хуурай салхитай...

2014-03-31 08:12:26

Өнөөдөр ихэнх нутгаар халуун хуурай салхитай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Баруун зүгийн нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, зөөлөн шороон шуурга шуурна. Увс нуур   болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 14-19 хэм, бусад нутгаар 10-15 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, зөөлөн шороон   шуурга шуурна. 11-13 хэм дулаан байна.       

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 2 хэм хүйтэн, харьцангуй чийг 50 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
 

2014 оны 4 дүгээр сарын 01-нээс 2014 оны 4 дүгээр сарын 05-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

4 сарын 1-нд төв болон зүүн зүгийн нутгаар, 2-нд нутгийн зүүн хагаст, 3-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орно. Салхи 1-2-нд ихэнх нутгаар, 3-нд нутгийн зүүн хагаст, 4-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. 1-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 2-нд ихэнх нутгаар хүйтэрч Увс нуурын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Буянт голын сав газраар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 4-9 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан байна. Хугацааны сүүлчээр дулаарна.


Өнөөдөр ихэнх нутгаар халуун хуурай салхитай...  
Үзсэн: 1098 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй