Шууд Chart

“Хагас хүн, хагас гайхамшиг” замналаа өндөрлүүлнэ

2020-03-12 17:37:33

NBA-гийн “Атланта Хокус” багийн ахмад довтлогч Винс Картер пүрэв гаригт “Нью-Йорк Никс”-ийн эсрэг тоглолтын дараа (магадгүй энэ түүний сүүлийн тоглогч байж магадгүй) энэ улирлыг өндөрлүүлээд зодог тайлах болсноо албан ёсоор зарлалаа.

20 жилийн өмнө Оклэндэд болсон “Бүх оддын тоглолт”-ын “Slam Dunk”-ын тэмцээнд жинхэнэ хувьсал хийж хэний ч санаанд оромгүй, гайхамшигтай үзүүлбэрийг үзүүлж аварга болж байлаа.

Түүнээс хойш `№15-ыг бишрэх болсон доо. Магадгүй энэ үед сагсан бөмбөгт дурласан олон хүүхэд, залуус түүнийг шүтэж өссөн гэдэгт итгэлтэй байна. Тэр жилийн намар Сиднейн олимпод Францын шигшээ багийн эсрэг тоглолтод 218 см өндөртэй төвийн тоглогч Фредерик Вейс дээгүүрх тохолт түүнийг амьдралын хамгийн дурсгалтай мөч байх биз ээ. Түүнийг хувьдаа NBA-гийн бүх цаг үеийн агуу тохогч гэж боддог.

2003 оны “Бүх оддын тоглолт”-ын үеэр гарааны эрхээ өөрийн хүндэлж явдаг домогт Майкл Жорданд өгч байхад эр хүн шиг эр юм даа гэж бодож байлаа. NBA-гийн түүхэнд 22 улирал хүчин зүтгэсэн анхны, дөрвөн арванд (1990, 2000, 2010, 2020) тоглосон мөн анхны сагсан бөмбөгч түүнд найман удаагийн “Бүх одод”, Олимпийн аварга, “Slam Dunk”-ын аварга, шилдэг шинэ тоглогч, багийн тоглогч шагналуудыг өөрийн болгосон.

“Хагас хүн, хагас гайхамшиг” гэдэг хоч нь зөвхөн түүнд яг тохирмоор ...

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Хагас хүн, хагас гайхамшиг” замналаа өндөрлүүлнэ  
Үзсэн: 1476 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй