Шууд Chart

Ерөнхийлөгч хууль бус мод бэлтгэлтэй тэмцэнэ

2014-04-01 14:39:18

Манай улсад 2009 онд модны хулгайн 3400 гаруй хэрэг бүртгэгдэж байсан бол 2013 онд энэ тоо 1000 орчим болж буурсан гэсэн албан бус мэдээ байна. Гэхдээ өнгөрсөн онд модны хулгайтай холбоотой 680 гаруй өргөдөл Мөрдөн байцаах газрын Байгаль хамгаалах журмын эсрэг, гэмт хэрэг мөрдөх хэлтэс ирүүлснээс 222-т нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа ажээ.

Энэ мэтчилэн хууль бус мод бэлтгэлтэй тэмцэхээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх” чиглэлээр зарлигийн төсөл боловсруулж дуусчээ.

Зарлигийн төслөөр санал авахаар Засгийн газарт хүргүүлээд байна гэж  Монгол улсын Ерөнхийлөгчийн Амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Л.Эрхэмбаяр мэдээллээ.

Зарлигт, хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх чиглэлээр төрийн байгууллагуудын үйл ажиллагааг эрчимжүүлэх, уялдаа холбоог хангах, мөн төрийн бус байгууллага, иргэдийн оролцоог идэвхтэй болгох бүхий л ажлыг зохион байгуулахыг тусгажээ. Үүнээс гадна сайн дурын бүлэг байгуулан ажиллуулах, урамшуулал олгох, санжүүжилтийн эх үүсвэрийг тодорхой болгох чиглэлээр шат дараатай арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг оруулсан ажээ.
 
Энэ талаар Ерөнхийлөгчийн Амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Л.Эрхэмбаярын яриаг хүргэе.

Ерөнхийлөгч хууль бус мод бэлтгэлтэй тэмцэнэ  
Үзсэн: 1119 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй