Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Сүрьеэгийн вакцин туршсан орнуудад "COVID-19" халдвараар нас барагсдын тоо цөөн байна

2020-04-08 16:17:43
Error loading player: No playable sources found

Сүрьеэгийн вакцин туршсан улс орнуудад коронавирусний халдвараар нас барагсдын тоо 6 дахин цөөн байна гэсэн судалгааны дүн гарчээ. Сүрьеэ өвчнөөс сэргийлэх "Бациллус Калметте-Герин" гэдэг вакциныг коронавирусний халдварын эсрэг туршиж байгаа орнуудад энэ өвчнөөр нас барагсдын тоо бусад улс орнуудынхаас бараг 6 дахин бага байна гэж Америкийн Жон Хопкинсын их сургуулийн эрдэмтэд дүгнэсэн байна.

Ингэхдээ бүрэн батлагдаагүй байгаа уг дүгнэлтэд сүрьеэгийн вакциныг туршсан болон туршаагүй улс орнуудыг эдийн засгийн хувьд ангилж, судалгааны үр дүнг харьцуулжээ. Тодруулбал, вакциныг туршаагүй бага орлоготой улс орнуудад "COVID-19" халдварын эндэгдлийн түвшин 1 сая хүнд 0.4 хувьтай байсан бол, дунд болон өндөр орлоготой улсуудынх 0.65 болон 5.5 хувьтай байсан гэнэ. Харин "Бациллус Калметте-Герин" вакцин хийсэн улсуудын хувьд 1 сая хүн тутамд тохиолдох нас баралтын түвшин үүнээс 5.8 дахин бага байсан гэжээ.

100 жилийн өмнө гаргаж авсан уг вакцин бактерийн гаралтай сүрьеэгийн халдварыг эсэргүүцэх дархлааны тогтолцоог дэмждэг гэдэг боловч вирус зэрэг өөр бусад эмгэг төрүүлэгчээр үүссэн халдварын эсрэг ач холбогдолтой гэсэн судалгаанууд гарсныг ч хэвллэлүүд мэдээлж байсан юм.

Гэхдээ одоогоор үүнийг зөвхөн туршилтаар ашиглаж, сүрьеэгийн вакцин хүний бие коронавирусний халдвараас өөрийгөө хамгаалах дархлааг сайжруулдаг эсэхийг тогтоохоор эрдэмтэд ажиллаж байгааг Британийн "Дэйли Мэйл" сонины цахим хуудсанд сануулжээ. Өнгөрөгч гуравдугаар сард л гэхэд Нидерландаас гадна Австралийн дөрвөн мянган эмч, эмнэлгийн ажилтанд сүрьеэгийн энэ вакциныг туршиж эхэлжээ. 

Нийтэлсэн: Mонголын радио

Сүрьеэгийн вакцин туршсан орнуудад "COVID-19" халдвараар нас барагсдын тоо цөөн байна  
Үзсэн: 1207 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй