Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд 20-нд Улаанбаатар хот орчим, Сэлэнгэ, Хэнтий, Төв, Сүхбаатарын нутаг, Дорнодын баруун хэсгээр үргэлжилсэн хүйтэн бороо, уулаараа нойтон цас, Дорнодын зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орж, газар тариалангийн нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч, нутгийн зүүн хагаст салхи шуургатай байхыг анхааруулж байна.
2026 оны 06-р сарын 19-ний 20 цагаас 06-р сарын 20-ны 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр багавтар үүлтэй, нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө төв болон говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр үргэлжилсэн хүйтэн бороо, уулаараа нойтон цас, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи: Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зүүн хагаст секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Байдраг голын эх, Тэс, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 1-4 хэм хүйтэн, хөрсөн дээр цочир хүйтэрнэ. Алтайн өвөр говь, Халх голын хөндийгөөр 12-17 хэм, Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгороор 7-12 хэм, бусад нутгаар 2-7 хэм дулаан, өдөртөө Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 5-10 хэм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 24-29 хэм, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Халх гол орчмоор 18-23 хэм, бусад нутгаар 11-16 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бага зэргийн бороо, уулаараа нойтон цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 0 хэм орчим, хөрсөн дээр цочир хүйтэрнэ, өдөртөө 8-10 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Бага зэргийн бороо, нойтон цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 0 хэм орчим, хөрсөн дээр цочир хүйтэрнэ, өдөртөө 7-9 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Бага зэргийн бороо, нойтон цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 1-3 хэм хүйтэн, хөрсөн дээр цочир хүйтэрнэ, өдөртөө 6-8 хэм дулаан байна.
2026 оны 06-р сарын 21-нээс 2026 оны 06-р сарын 25-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
21-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 22-нд баруун аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар үргэлжилсэн бороо, уулаараа нойтон цас, 23-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 24-нд баруун, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 21-23-нд нутгийн зүүн хагаст седундэд 12-14 метр, бусад хугацаанд нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Ихэнх хугацаанд нутгийн зүүн хагаст сэрүүхэн, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан хөрсөн дээр цочир хүйтрэнэ, өдөртөө 7-12 хэм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 25-30 хэм, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 18-23 хэм, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 12-17 хэм дулаан байна. 23-наас ихэнх нутгаар бага зэрэг дулаарна.
| ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 0 хэм орчим байна | ||
| Үзсэн: 104 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.