
Коронавирусний халдварт ихээр өртөж, Латин Америкийн нэг голомт болж эхэлсэн энэ улсын Гуаяки́ль хотод үүссэн хомсдолыг нөхөхийн тулд шоронгийн хоригдлуудаар авс хийлгэх болсон байна. Энэ хотод Эквадорт гарсан халдварын 68 хувь нь бүртгэгдээд байгаа юм байна.
Коронавирусний халдвараар нас барагсдын тоо нэмэгдэж хүмүүс төрөл төрөгсдөө оршуулгын газруудад хувийн компаниудаас тусламж болгон илгээсэн цаасан хайрцаганд хийн хөдөөлүүлж эхэлсэн гэж байна.
Голомт болоод байгаа Гуаякиль хотын Гуа́яс мужид л гэхэд нас барагсдын тоо 3500 болж нэмэгдэхээр байна гэж Эквадор улсын ерөнхийлөгч Ленин Морено мэдэгджээ. Одоогоор тус улсад 272 хүн эндэж, 4900 орчим хүн халдвартай нь тогтоогдоод байгаа юм байна.
Эквадор улс шоронгийн хоригдлуудаар авс хийлгэхээр болжээ | ||
Үзсэн: 1069 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.