Шууд Chart

Канад улс Саудын Арабтай зэвсгийн нийлүүлэлтээ сэргээж, гэрээ байгуулах талаар дахин хэлэлцэж эхэлжээ

2020-04-11 14:12:15

Канадын гадаад хэргийн сайдын пүрэв гарагт мэдээлснээр, тус улс Саудын Араб улсад 14 тэрбум долларын зэвсэг нийлүүлэх гэрээгээ дахин хэлэлцэж эхэлсэн байна. Ихээхэн маргаан, шүүмжлэл дагуулсан энэ гэрээгээр Америкийн “Женерал Дайнамиккомпаний Канад дахь охин компанид олон мянган ажлын байрыг хадгалж үлдэнэ хэмээн Канадын гадаад хэргийн сайд мэдэгджээ.

Ингэснээрээ тус улс Саудын Арабтай байгуулсан зэвсгийн гэрээнээсээ гарна хэмээн мэдэгдэж байснаасаа ухарч  байгааг хэвлэлүүд тэмдэглэжээ.

Канадын засгийн газар 1 сарын өмнө Саудын Араб улсад зэвсэг нийлүүлэхээр ирүүлсэн шинэ хүсэлтүүдийг царцаан, өмнө гарсан зөвшөөрлүүдийн дагуу зарим нийлүүлэлтээ үргэлжлүүлсээр байсан гэсэн мэдээ байна.

Саудын араб Иемений дайнд оролцож эхэлснээс хойш болон 2018 онд сэтгүүлч Жамал Хашогги-ийг нас барсны дараа хүний эрхийн байгууллагууд болон улс төрийн эсэргүүцэгчид Канадыг 2014 онд Риад-тай байгуулсан зэвсгийн гэрээгээ цуцлахыг шаардаж байсан юм.


Канад улс Саудын Арабтай зэвсгийн нийлүүлэлтээ сэргээж, гэрээ байгуулах талаар дахин хэлэлцэж эхэлжээ  
Үзсэн: 1055 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй