Шууд Chart

Өнөөдөр бүх нутгаар багавтар үүлтэй, хур тундас орохгүй...

2014-04-03 07:47:34

Бүх нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 0-5 хэм, Алтайн өвөр говиор 15-20 хэм, бусад нутгаар 12-17 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:
Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 12-14 хэм дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 4 хэм хүйтэн, харьцангуй чийг 46 хувь, агаарын даралт 883 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

2014 оны 4 дүгээр сарын 04-нөөс 2014 оны 4 дүгээр сарын 08-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

 

6-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 7-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 4-нд зүүн зүгийн нутгаар, 6-нд Алтайн уулсаар, 7-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Увс нуурын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Буянт голын сав газраар шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, өдөртөө 14-19 хэм дулаан байна. 7-нд нутгийн баруун хойд хэсгээр өдөртөө сэрүүснэ.


Өнөөдөр бүх нутгаар багавтар үүлтэй, хур тундас орохгүй...  
Үзсэн: 1188 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй