
Нийгмийн даатгалын тогтолцооны шинэчлэлийн хүрээнд цаасан суурьтай баримт бичгийг дижитал бүртгэлд бүрэн шилжүүлэхээр болсон. Одоогийн байдлаар Нийгмийн даатгалын 19 хэлтийн архивыг бүрэн цахимжуулсан ба цаашид салбарын хэмжээнд баримт бичгийг дижитал бүртгэлд шилжүүлнэ. Ингэснээр даатгуулагч архивын баримтаа чирэгдэлгүй шуурхай авах боломж бүрдэхээс гадна өөрийн шимтгэл төлж ажилласан жил, цалин орлогын мэдээлэлдээ тулгуурлан тэтгэврийн тооцооллоо хийх нөхцөл бүрдэж байгаа юм. Үүнээс гадна
Т.Лхагвадорж: 10500 гаруй хүний хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацааг чирэгдэл учруулахгүй шийдвэрлэсэн
НДЕГ-ын Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах төв комиссын нарийн бичгийн дарга Т.Лхагвадоржоос цөөн асуултад хариулт авлаа.
-Хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох, хугацаа сунгах үйлчилгээг цахимаар зохион байгуулахдаа ямар чиглэл баримталж байгаа вэ?
-Олон улсад “COVID-19” цар тахал дэгдсэнтэй холбоотойгоор Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрээр өндөржүүлсэн бэлэн байдал зарласан. Үүнтэй холбоотойгоор хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг тасалдуулахгүй, цаг хугацаанд нь олгох тал дээр удаа дараагийн арга хэмжээнүүд авч ажиллаж байна. Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэд Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах төв комисс, төв комиссын салбар хоёр комисс ажилладаг. Мөн аймаг, дүүргийн болон орон нутгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэд Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссууд хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацааг шийдвэрлэх асуудлыг зохион байгуулдаг.
НДЕГ-аас доорх чиглэл зөвлөмжийг өгсөн. Нэгдүгээрт, комиссын хурлыг иргэдийг цуглуулахгүйгээр цахим буюу бичиг баримтад тулгуурлан хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацааг шийдвэрлэх ажлыг зохион байгуулж ажиллах чиглэл өгсөн.
Хоёрдугаарт, шаардлагатай тохиолдолд тухайн бичиг баримт хангалтгүй, иргэнийг үзэх шаардлагатай бол иргэнийг байлцуулж болно гэсэн чиглэл өгч байна.
-НДЕГ-аас өгсөн чиглэлийн дагуу хэрхэн хяналт тавьж байгаа вэ?
-Эмнэлэг хөдөлмөрийн магадлал буюу хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацааг шийдэх явцад хуурамч бичиг баримт бүрдүүлэх, үзлэг шинжилгээ, дүгнэлт оношийн баталгаажилтыг хангалтгүй хийсэн зэрэг алдаа зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлж, дотоодын хяналтыг сайжруул гэсэн чиглэлийг удаа дараа өгч ажиллаж байгаа.
Өнгөрсөн дөрөвдүгээр сард хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацааг цахимаар сунгахын тулд ХНХЯ, ЭМЯ-ны сайдын жагсаалтад өөрчлөлт оруулсан хамтарсан тушаал гарсан. Энэ тушаал цар тахлыг намжтал хэрэгжинэ. Хоёр сайдын тушаал болон НДЕГ, Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комиссоос өгсөн чиглэлийн хэрэгжилтэд манай комисс хяналт тавин ажиллаж байгаа. Цахим болон бичиг баримтад тулгуурлан хяналт хийх заавар боловсруулж, батлуулсан. Энэ зааврын дагуу хяналт тавьж байна.
Тухайлбал, аль нэг аймаг дүүргийн комисс хуралдахад онлайнаар дүрстэй дуудлага хийж, холбогдон хурлын ирц болон явц, өвчтөнүүдийн бичиг баримтыг танилцуулж буй байдал, хүлээлгийн танхимд иргэдийг цуглуулсан эсэхийг цахимаар хянаж байгаа. Мөн дараагаар нь бүх аймаг, дүүрэгт үр дүнд нь хяналт тавьж ажиллаж байна.
-Хэр олон өвчтөний хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацааг цахимаар сунгасан бэ?
-Өнгөрсөн нэгдүгээр сарын 28-наас буюу чиглэл өгч ажилласнаас хойш нийтдээ 10 мянга 500 гаруй хүний хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацааг шийдвэрлэлээ. Үүнээс 70 хувь буюу 7500 гаруй хүний хувь хугацааг хэвээр сунгасан. 1000 гаруй хүний хөдөлмөрийн чадвар алдалтын хувийг шинээр тогтоосон. Бусад өвчтөний хувийг нэмж, бууруулсан.
Цаашид аль болох иргэд, даатгуулагчдад чирэгдэл учруулахгүйгээр эмнэлэг, хөдөлмөр магадлалын(хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацааг шийдвэрлэх) үйлчилгээг үзүүлэх, тэтгэвэр тэтгэмжийг цаг алдахгүй олгох нөхцөл боломжийг бүрдүүлж ажиллана.
Д.Гангаамаа: 2019 оны байдлаар Улсын хэмжээнд мэргэжлээс шалтгаалах өвчтэй 3037 иргэн хяналтад бий
Мэргэжлээс шалтгаалах өвчний эмнэлэг хөдөлмөр магадлах салбар комиссын дарга Д.Гангаамаагаас зарим зүйлийг тодрууллаа.
-Мэргэжлийн өвчин судлалын эмнэлэг жилдээ хэчнээн өвчтөнийг хүлээн авч хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоох, хугацаа сунгах хурал хийдэг вэ?
-ХАБЭМТ-ийн харьяа Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн төвийн Мэргэжлийн өвчин судлалын эмнэлэг нь жилдээ 12 мянга гаруй иргэдэд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх болон хугацаат үзлэг хийдэг. Үзлэгийн дүнд жилд дунджаар 50-60 хүн мэргэжлийн өвчтэй нь тогтоогддог. Монгол Улсын хэмжээнд 2019 оны байдлаар мэргэжлээс шалтгаалах өвчтэй 3037 иргэн хяналтад байна. Үүнээс баруун, зүүн бүсийн уул уурхайд ажиллаж байсан, хөдөлмөрийн чадвараа алдсан 1000 гаруй иргэнд тухайн орон нутагт нь очиж буюу нүүдлийн хурлаар үйлчилдэг. Мөн Улаанбаатар хотод суурин байдлаар хуралдаж, хувь сунгах, мэргэжлийн өвчин тогтоодог. Энэ сард манай эмнэлэгт суурин байдлаар Дархан-Уул, Хөтөл, Шарын гол зэрэг газрын томоохон уурхайн мэргэжлээс шалтгаалсан өвчтэй иргэдийн баримт бичгийг хяналтын эмч нь танилцуулснаар, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацааг нь сунгаж байна.
-НДЕГ-аас өгсөн чиглэлийг хэрхэн биелүүлж байгаа вэ?
-НДЕГ, Хөдөлмөрийн магадлах төв комиссоос чиглэл ирүүлсний дагуу шинэ төрлийн коронавирусийн халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор Мэргэжлээс шалтгаалсан өвчний эмнэлэг хөдөлмөр магадлах салбар комисс даатгуулагч иргэний хөдөлмөр чадвар алдалтын хувь хугацааг амбулаторийн карт, төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг, шинжилгээ, ЭХК-ын саналд үндэслэн цахим болон бичигт баримтад тулгуурлан явуулж байна. Он гарсаар иргэдэд чирэгдэл учруулахгүй, өвчний халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлийн дагуу иргэдийн шинжилгээ, хяналтын үзлэгийг орон нутагт хийлгэж, хяналтын эмч нь баримт бичгийг хуралд танилцуулан сунгалт хийж байгаа. Харин хөдөлмөр магадлах салбар комиссын нүүдлийн хурлаар орох иргэдийн хувьд орон нутагт мэргэжлийн эмч нарын үзлэг, шинжилгээ баримт бичгээр үндэслэн ЭХК хуралдаж байгаа.
Тодруулбал, Эмнэлэг хөдөлмөр магадлах салбар комиссын хурлаар хяналтын эмч орон нутгийн хурлын тэмдэглэл, өвчтөний карт, шинжилгээний бичиг болон бусад холбогдох баримт бичгийг мэргэжлийн өвчин судлалын эмнэлэгт танилцуулснаар хувь хугацааг нь сунгаж байна.
Хөдөлмөрийн чадвар алдсан иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг цахим хурлаар сунгаж байна | ||
Үзсэн: 3855 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.