Шууд Chart

Мөс цөмрөх болон хаврын шар усны үерээс урьдчилан сэрэмжлүүлж байна

2014-04-04 15:41:46

Өнөөдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Бэлтэс, Үүр, Хангай нуруунаас усжих Идэр, Хануй, Суман, Чигэстэй, Богд, Буянт,  Хожуул, Тэс,  Завхан, Зүйл, Хэнтэй нуруунаас усжих Ерөө, Туул, Сөгнөгөр, Балж, Хэрлэн түүнчлэн Сэлэнгэ мөрөн, Орхон голын эх болон адаг, Алтай нурууны Түргэн, Буянт, Турган, зэрэг голууд 40-80 см зузаан мөсөн бүрхүүлтэй байгаа юм. Эдгээр голд мөсөн дээгүүр ус урсах, мөс нимгэрэх, мөс харлах, шингэн, өтгөн цөн гүйх, цөнгийн хахаа үүсэх зэрэг үзэгдэл идэвхижсэний улмаас мөсний зузаан өмнөх өдрийнхөөс 2-10 см нимгэрсэн байна.

Иймд нуурын толио, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа ба 2013 оны мөн үеийнхээс 10-50 см нимгэн мөсөн бүрхүүлтэй байна. Цаашид цаг агаарын дулааралтай уялдан мөсний нягт улам багасаж, мөс хэврэгшиж, гол мөрний сав газрын цас, мөс эрчимтэй хайлж, мөсөн бүрхүүл задрах, шар усны үер хаврын цөнтэй зэрэгцэн ажиглагдах тул мөс цөмрөх болон шар усны үерийн аюулаас ард иргэд сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Ялангуяа ажиглалт хэмжилт, хяналт мэдээлэлгүй жижиг гол сайрын сав газарт нутаглаж буй ард иргэдийг байнга анхаарал сэрэмжтэй байхыг зөвлөж байна.


Ус цаг уур, орчны хүрээлэн
Ус судлалын сектор
2014.04.04


Мөс цөмрөх болон хаврын шар усны үерээс урьдчилан сэрэмжлүүлж байна  
Үзсэн: 1096 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй