Шууд Chart

Малчид, ард иргэдийн анхааралд

2014-04-04 15:47:53

Ой хээрийн бүс нутгийн хуурайшилт 3-4-р зэрэгт хүрсэн тул, болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2014 оны4 дүгээр сарын 04-ний 20 цагаас 2014 оны 4 дүгээр сарын 05-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Идэр, Тэс голын саваар 6-11 хэм хүйтэн, Алтайн өвөр говиор 3-8 хэм дулаан, бусад нутгаар 1-6 хэм хүйтэн, өдөртөө Увс нуурын хотгороор 0-5 хэм хүйтэн, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 13-18 хэм, бусад нутгаар  8-13 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Хангайн уулархаг нутаг болон Дархадын хотгороор  3-8 хэм хүйтэн, бусад нутгаар 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, өдөртөө Орхон-Сэлэнгийн саваар 18- 23 хэм, бусад нутгаар 14-19 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас  секундэд 7-12 метр, зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр 3-8 хэм хүйтэн, өдөртөө 12-17 хэм, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 15-20 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР:
Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Шөнөдөө 1-3 хэм хүйтэн, өдөртөө 16-18 хэм дулаан байна.                                  
  
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 0-2 хэм, өдөртөө 17-19 хэм дулаан байна.  


Малчид, ард иргэдийн анхааралд  
Үзсэн: 1157 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй