
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн хойд хэсэг болон Хөвсгөлийн уулсаар бага зэргийн хур тунадас орно. Салхи төвийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, төвийн нутгийн хойд хэсгээр секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Увс нуурын хотгороор 0-5 хэм хүйтэн, баруун зүгийн нутгаар 11-16 хэм, говь, зүүн зүгийн нутаг болон Орхон-Сэлэнгийн сав газаар 19-24 хэм, бусад нутгаар 15-20 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зөөлөн шороон шуурга шуурна.18-20 хэм дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 3 хэм дулаан, харьцангуй чийг 32 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
2014 оны 4 дүгээр сарын 08-наас 2014 оны 4 дүгээр сарын 12-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:
8-нд баруун зүгийн нутгийн хойд хэсэг, төв болон зүүн зүгийн нутгаар, 9-нд баруун болон төвийн нутгаар, 10-нд нутгийн баруун хагаст, 11-нд нутгийн зүүн хагаст хур тунадас орно. Салхи 8-нд зарим газраар, 9-нд говийн бүс нутгаар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. 8-нд нутгийн хойд хэсгээр цаашдаа ихэнх нутгаар бага зэрэг сэрүүсч Увс нуурын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Буянт голын сав газраар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, өдөртөө 13-18 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм дулаан байна.
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй байна | ||
Үзсэн: 938 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.