Шууд Chart

Нутгийн зарим хэсгээр шороон шуурга шуурна

2014-04-08 08:23:54

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Зүүн зүгийн нутгийн зарим газар болон төвийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, говь, талын нутгийн зарим газар болон баруун зүгийн нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Увс нуурын хотгороор 0-5 хэм хүйтэн, говийн болон зүүн зүгийн нутгаар 18-23 хэм, бусад нутгаар 11-16 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зөөлөн шороон шуурга шуурна. Сэрүүсч 10-12 хэм дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 7 хэм дулаан, харьцангуй чийг 27 хувь, агаарын даралт 865 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

 2014 оны 4 дүгээр сарын 09-нөөс 2014 оны 4 дүгээр сарын 13-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

9-нд баруун зүгийн нутаг болон төвийн нутгийн баруун хэсгээр, 10-нд нутгийн төв хэсгээр, 11-нд зүүн зүгийн нутгаар хур тунадас орно. Салхи 9-нд говь талын нутгаар, 12-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Хугацааны эхээр сэрүүсч Увс нуурын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Буянт голын сав газраар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, өдөртөө 13-18 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан байна. 12-ноос дулаарна.


Нутгийн зарим хэсгээр шороон шуурга шуурна  
Үзсэн: 790 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй