
Өнөө маргаашдаа нутгийн төв хэсгээр нойтон цас орно.
2014 оны 04 дүгээр сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг
агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Буянт голын саваар өдөртөө 4-9 хэм, Алтайн өвөр говиор 16-21 хэм дулаан, бусад нутгаар 8-13 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Хангайн уулархаг нутаг, Дархадын хотгороор 4-9 хэм, бусад нутгаар 10-15 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө үүлшинэ, хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр, зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав нутгаар 12-17 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 14-16 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, зөөлөн шороон шуурга шуурна. Дундговийн нутгаар өдөртөө 11-16 хэм, бусад нутгаар өдөртөө 14-19 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр, зөөлөн шороон шуурга шуурна. Өдөртөө 13-15 хэм дулаан байна.
2014 оны 4 дүгээр сарын 11-нээс 2014 оны 4 дүгээр сарын 15-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:
11-нд төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар, 12-нд баруун зүгийн нутгийн зарим газраар, 13-нд нутгийн хойд хэсгээр, 14-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Салхи 12,14-нд зарим газраар, 13-нд ихэнх нутгаар секундэд түр зуур 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Увс нуурын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Буянт голын сав газраар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 14-19 хэм дулаан байна. 13-нд нутгийн хойд хэсгээр, 14-нд нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна.
Өнөө маргаашдаа нутгийн төв хэсгээр нойтон цас орно | ||
Үзсэн: 866 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.