Шууд Chart

Буриадууд Богомоевыг гурав, Цыжиповыг нэг өрөө байраар шагнав

2020-06-29 10:55:20

Чөлөөт бөхийн ЕАШТ өнгөрсөн хоёрдугаар сард Италийн нийслэл Ромд болсон билээ. ОХУ-ыг төлөөлж 61 кг-ын жинд түрүүлсэн Александр Богомоев, 125 кг-д хүрэл медаль хүртсэн Балдан Цыжипов нарыг Буриадын “Бэстплюс”, “Смитинвест”, Забайкалийн уул уурхайн компаниуд хамтран орон сууцаар шагнав.

Буриадууд бөхчүүдээ уг нь дөрөвдүгээр сард Улаан-Үдэд болох ёстой байсан ОХУ-ын аварга шалгаруулах тэмцээний үеэр урамшуулахаар төлөвлөсөн ч хар тахлаас болж тэмцээн цуцлагдснаар өдийг хүрчээ.

Буриадын эрэгтэй бөхчүүдээс 38 жилийн дараа Европын аваргаас алтан медаль хүртсэн Богомоевт (хамгийн сүүлд Борис Будаев 1982 онд аваргалсан) гурав, хүнд жинд анх удаа медаль авчирсан Цыжипов нэг өрөө байраар шагнасан юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Буриадууд Богомоевыг гурав, Цыжиповыг нэг өрөө байраар шагнав  
Үзсэн: 2487 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй