
“Batch 2017" хөтөлбөрт нийт 34 шүүгч оролцож, “Law of the game 2020/2021”-т нэмэлт өөрчлөлт оруулах тухай, (VAR), практикийн талаарх техникийн сэдвүүдийг хөндсөн юм.
Техникийн зааварлагч нар болох Фархад Абдуллаев, Хакан Аназ, Сачико Ямагиши, фитнессийн багш нар болох Алехо Перез Легуизамон, Равичандран Чаппанимуту нар таван өдрийн онлайн сургалтыг явууллаа.
Онол, видео шалгалт, фитнесс хяналт гэх мэт хичээлүүд багтаж, мөн онлайнаар горимоор шалгалтаа авсан нь цар тахлын энэ үед Азийн Хөл Бөмбөгийн Холбооны нэгэн шинэ туршлага болон үлдлээ.
Азийн Хөл Бөмбөгийн Холбооны шүүгчийн академийн суралцагчид ийнхүү онлайн сургалтад хамрагдахад Монголын Хөл Бөмбөгийн Холбооны Гадаад харилцааны хэлтсийн мэргэжилтэн Н.Батбилэг оролцсон юм.
Азийн хөл бөмбөгийн холбооны шүүгчийн академи онлайнаар сургалтаа явууллаа | ||
Үзсэн: 736 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.